70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Цээрлэх ёсон: Ахуй байдал
Айл нохойгоо хорихгүй, гэрээс хүн гарч угтаагүй бол заавал буух, орох гэж зүтгэхийг цээрлэнэ.
Айлд эд юм, эс бөгөөс бэлэг хүргэж яваа хүн түүнийгээ доод талдаа тавихыг цээрлэнэ. Заавал дээд талдаа тавьдаг нь хүндэлж буйн тэмдэг.
Айлд өвдгөө салаавчлах, хөлөө ачиж суухыг тавьтаргүй, ёс үл мэдэгч хэмээх тул цээрлэнэ.
Айлд нөмгөн (бүсээ бүслээгүй) орохыг цээрлэнэ. Бэлбэсэн, уй гашуу тайлаагүй үед нөмгөн орж болно.
Айлчилж хонох хүн гэрийн эздээс ор дэвсгэр засаж өгөөгүй байхад бүхлээр буюу хувцсаа тайчин хэвтэхийг цээрлэнэ. Зөрчвөөс ёс алдана, жудаггүй гэгдэнэ.
Айлын тулга, зуухыг өшиглөхийг цээрлэнэ. Зөрчвөөс гал голомтод халдав, доромжлов, муу ёр удлаа хэмээн сэжиглэнэ.
Алах ялтныг эгцлэн харахыг цээрлэнэ. Гай барцад нь харсан хүнд тусаж, дагана хэмээн цээрлэдэг учир тэр бөлгөө.
Ална гэдэг үгийг хамаа бус хэлэхийг цээрлэнэ. Хонь мал муулах, гаргах, махлах, төхөөрөх гэхчлэн цээрлэн хэлдэг ёсон буй.
Алга ташихыг цээрлэнэ. Алив муу юмыг зайлуулах, үргээхэд довогдох (алга таших) ёс буй учир алга ташихад хишиг буян зайлдаг хэмээн цээрлэдэг бөлгөө.
Алгаа хамаа бус хүнд үзүүлэхийг цээрлэнэ. Учир нь гарын алганы зураас тухайн хүний заяа тавилангийн толь мөн хэмээн үздэг учир нуудаг бөлгөө.
Алхаж гишгэхдээ таахалзах, алцаганахыг цээрлэнэ. Хэрэв тийн явбаас ёргио сагсуу, аальгүй, эс бөгөөс өвчин согогтой гэнэ.
Алтан гадас одны зүг харж гадаалах (морь харах)-ыг цээрлэнэ. Одот тэнгэрийг хүндлэхийн учир тэр болой.
Алт, мөнгө, эрдэнэсийг хамаа бус эдэлж хэрэглэхийг цээрлэнэ. Буян барагдана, хүндэднэ, атаач, жөтөөч, авилга шунахайн хорхойг асаана гэх буюу "Эрдмээр биеэ чимэхийн өмнө эдээр биеэ чимэх донтон" гэгдэнэ.
Билүүг гараар өгөх авахыг цээрлэнэ. Заавал тавьж өгөх буюу тавьсны дараа авна.
Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ. Хог хаягдлыг оргүй болгон цэвэрлэж, цэмцгэр болгоод нүүнэ. Зөрчвөөс газар нутгийн сахиулсан тэнгэр хилэгнэнэ, шинэ нутаг ээлгүй болно гэнэ.
Буурин дээрээ яс үлдээхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс мал сүрэг ховордож, хишиг буян дундарна, хот харлаж ядуурна.
Бууны амыг дээш харуулан үүрхийг цээрлэнэ. Дайн байлдаанд ялагдсан цэрэг бууны амыг дээш харуулан үүрдэг учраас тийнхүү цээрлэдэг ёс бий болжээ.
Бэлэг сэлт хүргэхдээ сондгой тоотой эд юм өгөх (3,9-өөс бусад) өргөхийг цээрлэнэ. Тэгш буюу хос эд юм бэлэглэвэл эд арвижихийн бэлэгдэл гэнэ.
Галд сүү тусаахыг цээрлэнэ. Үнээ малын хөх гэмтэнэ, сүү татрана гэж үздэг.
Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө.
Гэр барьж байгаатай таараад унь өлгөлцөлгүй, дээвэр тавихад туслалгүй явахыг цээрлэнэ. Учир нь айл гэрийг хүндэлсэнгүй, эв эе эвдэрсэний шинж.
Давс харамлавал цавь нь цоорхой, эвэрхийтэй хүүхэд гарна.
Дал идэхдээ шүдээрээ зулгаахыг цээрлэнэ. Заавал хутга хэрэглэнэ. Эс тэгвээс бөөлжнө.
Дуутай бороо орох үед айраг бүлэхийг цээрлэнэ. Аянга бууна.
Дээл хувцасан дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ. Эзэн дээгүүр нь гарсантай адил гэж үзнэ.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 1000 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг