Хадаг анх Энэтхэгт үүсч, Хятад, Түвдээр дамжин Монголд нэвтэрсэн бололтой. Монголчууд хадгийг эртнээс эдийн дээд эрхэм зүйл хэмээн хүндэлж үзсээр иржээ. Ертөнцийн гурав хэмээх хэллэгт “Идээний эх цай, эдийн эх хадаг, амьтны эх загас” хэмээдэг. Хадгийг мяндсан утсаар нэхэж хийдэг бөгөөд янз бүрийн хэмжээтэй байдаг. Хадгийн хамгийн анхных нь самбай, түүнээс дээш даш, сэрж, ходоод, вандан, баранзад, намжвандан, соном, аюуш гэх мэт олон төрөл байдаг. Хадагны хээнд түвд, манж, хятад, монгол ланз үсэг, өгүүлбэр, өсөн дэвжиж арвижихыг бэлгэдсэн зүйлс, Аюуш, Авид, арван зургаан Найдан зэрэг бурхадын хөрөг, түмэн наст хээ, хаан бугуйвч, хатан сүйх, алхан хээ, өлзий хас, долоон эрдэнэ, найман тахил, хүслийн таван эрдэнэ, гал, дүг, бойпор, ваар, цэцэг, эрвээхэй, луу, арслан, бар, хангарьд, очир, хөө хуяг, хий салхи, морь, ямаа, хонь, үхэр, уул, үүл, ус зэргийг дүрсэлсэн байдаг.
Хадгийг эцэг эхдээ золгох, унага уургалах, хурдан морь мялаах, элч зарах, мал тоолох, баярын мэнд асуух, бэлэг сэлт өгөх, албан тушаалтан ирэх буцах, шагнал урамшуулал өгөх, эмч домчид бараалхах, шавь орох, оршуулга үйлдэх зэрэгт хэрэглэдэг. Бурхантай хадгийг эцэг эхдээ, тахилтай хадгийг бусад хүндэтгэх хүнд, нанжвандан хадгийг хүн нутаглуулах, газар гуйх өргөлд өргөдөг байжээ. Хадаг тогтвол мөнгө тогтоно гэж үздэг. Хадгийг угаах, огтлох, дээгүүр нь гарах, гишгэхийг цээрлэдэг.
Монголчуудын эдийн манлай болсон аливаа баяр ёслол, элдэв хүндэт бэлгэнд хэрэглэж заншсан нэгэн хүндэтгэлийн эд нь хадаг билээ. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ, мөн түүнчлэн өнгөөрөө 5 төрөлд хуваагддаг бөгөөд урт богиноороо харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг, эх, ахмад настан эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадгийг оршуулгын ёслолд хэрэглэнэ.
Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлгэдэлтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадагныхаа тухай дараах үгсийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. Цаглашгүй урт наст ариун хадаг...., Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн хадаг ....., Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг......, Идээний дээж элгэн цагаан хадаг......, Эдийн дээж ариун цагаан хадаг..... гэх мэт үгнүүдээс сонгож хэлнэ.
Хадаг барьж золгох ёс: Хадаг барьж золгох ёс өндөр настай буюу нутаг орчиндоо их хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгох ёс байдаг. Тэгэхдээ хадагны амыг буруу харуулж болдоггүй. Дүү хүн хадгаа гаргаж, амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсарган хураагаад золгож ч болно. Хадаг авсан хэвээрээ золгосон ч болно. Хадаг тавьж өгсөн хүн ч гэсэн анхаарах зүйл бий. Тавьж буй хадгаар бүх хурууг нь бүтээчихэж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй, хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.
Хадагтай золгох ёс: Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо асар их хүндэтгэж байгаагаийн илэрхийлэл бөгөөд хадаг барьж золгох ёсноос ялгаатай. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ах хүндээ хадгаа бүр мөсөн өгөөд золгодог бол, хадагтай золгох ёсонд хадгаа тухайн хүндээ өгдөггүй ямагт өөртөө авч үлддэг онцлогтой. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарыхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулан, золгож байх үедээ унжиж буй хадгаа хүний гар дээр тавилгүй унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгож буй хүн хадагтай таньтай золгох тохиолдол байдаг. Энэ нь мөн л тухайн хүн таныг ихэд хүндэтгэж байна гэсэн үг ажээ.
Таван өнгийн хадгийг аливаа юманд хадгалах, эсвэл эвхэж тавих нь айл гэрт буян хишиг авчирдаг. Тэлгээрийг дараалуулан тавихдаа цэнхэр, шар, цагаан, улаан, ногоон гэсэн дарааллаар тавина. Түүнчлэн хадаг нь Аюуш, Даш, Сэрш, Соном, Самбай, Нанзад, Нанжвандан, Дашвандан гэх мэт нэртэй байдаг.
Цагаан хадаг: Сүү болон сэвгүй сайхан сэтгэлийг бэлэгддэг. Мөн хамгийн сайн сайхан, маш том хүндэтгэлийн бэлэгдэл. Ийм хадгийг бурхандаа өргөж, их хүндтэй хамгийн ахмад хүндээ барьдаг.
Шар хадаг: Шашны болон эрдэм номын бэлгэдэл. Тиймээс зөвхөн багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барьдаггүй.
Цэнхэр хадаг: Тэнгэрийг бэлэгддэг бөгөөд ерөнхийдөө хүндэтгэлийн бэлэгдэл болдог учир түгээмэл хэрэглэгдэж өөр хоорондоо, ах, дүүсдээ барьж золгодог.
Улаан, ногоон хадаг: Улаан нь галыг, ногоон нь газар дэлхийг бэлэгддэг. Энэ хоёр өнгийн хадгийг хүмүүст барьж золгодоггүй. Харин бурхан шашны таван махбодийг бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэнэ.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Silk band – Khadag
Khadag is long piece of fabric mainly made of silk. Khadag is something Mongolians use to show their highest appreciation and respect towards someone. If you were present in Mongolia during Tsagaan Sar you surely have seen someone greeting their elders using khadag. Khadags can differ from each other, not only by their color, but depending on the drawings on them and its length they are used for distinct occasions. If you look closely you will notice inspiring and inspirational pictures, thread designs and words that are printed on the khadag. For example, one kind of khadag is Ayush khadag; the drawings on it show image of a person. As for Nanjvandan, it has pictures of the sun and the moon and also various letters on it. The khadags have names Ayush, Dash, Sersh, Sambai, Nanzad, Nanjvandan, Dashvandan.
Before greeting someone with khadag people fold it three times and hold it in a way that the open side is facing the person who you are greeting. Mainly the youth give khadag to their elders with money on top.
However, khadag is not only given to elders to show their respect but also many people greet monks using khadag. They bow in front of the monk offering the khadag, the monk takes it and then puts it back around the worshiper’s neck. Then the worshiper keeps the khadag and honors it as they believe it brings good luck.
Another way of using khadag is people wrap their precious things that they worship in it. Mongolians usually don’t put pictures of their loved ones who’ve passed away or their gods directly on a shelf, they put it on a khadag first then on the shelf.
Piles of rock or ovoo that may be you have seen in the countryside also are full of khadags. These khadags are placed there as a sign of respect towards the sky; shamanism worships the sky. Even at celebrations such as weddings, people place gifts on top of the khadag. And women put silver cups with milk on top of the khadag to give to someone who is about to leave for a long trip or on an important mission.
Mongolians worship many things and khadag is a tool to show their respect towards them all. Therefore, we also honor the khadag itself. This khadag is mainly given to parents and elderly that you especially respect. This particular khadag is mainly used during funeral rituals. In total, there are five colors of khadag.
White khadag: This color of khadag represents the milk and stainless good heart and soul. White khadag is given to very highly respected people. If you noticed the governmental high ranking officials like the president and the prime minister are offered this color of khadag.
Blue khadag: Blue color stands for the sky and is most commonly used type of khadag as it can be given to anyone who respect. Even while greeting someone younger you can use this khadag.
Yellow khadag: This khadag is a symbol of knowledge and religion. Therefore, it is exceptionally offered to educational or religious teachers.
Red and Green khadag: The red is a symbol of fire while the
green one is for the mother earth. These two colors of khadag are never used to
greet people. They are only used for religious rituals.