Дундад зууны үе, тухайлбал Чингис хааны үед ав хомрого хийх нь цэргийн сургуулийн нэгэн хэсэг байжээ. Ан амьтныг ангахдаа баримталж ирсэн монголын ёс заншил нь юуны өмнө анчин хүний арван цээрлэл юм.
Энэхүү арван цээрлэх ёсыг зөрчсөн хүнийг анчин бус алуурчин гэж үздэг ажээ. Үүнээс гадна анчин хүний баримталдаг зарим ёсыг дурьдвал:
Энэ мэт олон ёс заншил байдаг бөгөөд монголчууд ан агнахдаа дээрх ёс заншлыг баримтлахын хамт ан ав хийхдээ ямар амьтныг хэдийд агнах ёстой цаг хугацаа нөгөө талаас нас, хүйс, тоо толгойг харан сонгож авладаг юм. “Үртэй амьтны үрийг таслах ёсгүй” гэдэг монголчуудын хэллэг нь ховор амьтныг хүйс тэмтрэн дуусгаж болохгүй гэсэн үг билээ. Ангийн хууль дүрмийг чанд мөрдүүлэхийн хамт өвөг дээдсийн дээрх ёс заншлыг залуу үеийхэнд сайн эзэмшүүлбэл, монгол орны ан амьтныг хамгаалахад нэгэн чухал алхам болно.