70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Аргил хуучир
Уянгалаг яруу, тансаг аялгуутай хуучир хөгжим олон янз байдаг. Том, дунд, жижиг гарын болон аргил гэх мэт цөөнгүй төрөлтэй. Монголд цөөн байдаг нэгэн хуурыг танилцуулж байна. Аргил хуучир нь бүдүүн дуу авиа гаргадаг бөгөөд хоёр бус дөрвөн утастай. Түгээмэл хэрэглэдэг дунд гарын хуучрын урт нь 35-45см байдаг бол аргил хуучир 55-65см зарим нь түүнээс урт байх нь ч бий. Доод хэсэг нь өргөн байдаг учраас дуугаралт нь аргил хоолойг санагдуулна. Энэ хуурыг эрт цагт хот айлынхан цугларч үлгэр туульс хайлахад өргөн хэрэглэдэг байсныг түүхэн сурвалж бичигт үлдээжээ. Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш, соёлын тэргүүний ажилтан Д.Бодьсүрэнд аргил болон хамгийн жижиг хуучир байдаг ажээ. Хүүхдийн тоглоом гэж андуурахаар жижиг хуучир маш нарийн өнгө гаргадаг ажээ. Нүдэн баримжаа, гарын мэдрэмж хамгийн их шаарддаг энэ хөгжмийг урд хөршид үйлдвэрлэж, дэлхий нийтэд соёлын өв түгээхэд өргөн ашигласаар байна. Хуучир хөгжмийн нэг онцлог нь эх биенээсээ нум нь салдаггүйд оршино.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 1000 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг