Есөн эрдэнийн Ганжуур

Тус дурсгалыг XVII зууны үед нэр нь үл мэдэгдэх урчууд зохиосон бөгөөд хар цаасан дээр есөн эрдэнэ шигтгэж урласан байдаг. Нэг бүр нь 51х19 см, 56х22 см хэмжээтэй. “Есөн эрдэнийн ганжуур” 108 боть их хөлгөн судрыг энэ оны зургаадугаар сард ЮНЕСКО-гийн “Олон улсын соёлын өв”-өөр бүртгэжээ. Монгол улсын түүх, соёлын “Хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад 2002 оны 6-р сарын 10-нд Засгийн газрын 118-р тогтоолоор бүртгэсэн байдаг. Энэхүү ховор дурсгал нь одоо Үндэсний төв номын сангийн “Үнэт ховор номын музей”-д хадгалагддаг.