Хүмүүст эд хөрөнгө баялгийг авчрагч бурхан бөгөөд монголоор Тийн сонсогчийн хөвгүүн гэдэг. Баруун мутартаа эрдэнийн жанцан барьсан, зүүн мутартаа эрдэнээр бөөлжигч хулгана барьсан, хэвтэж байгаа арслангийн нуруун дээр хагас завилан суусан, амнаас нь эрдэнийн хур бууж элдэв зовлонг арилгахыг бэлгэдсэн дүрээр залардаг. Эргэн тойронд нь эд агуурсын санг хариуцсан түшмэл оршино.