Дэмчог бурхан

Нууц тарнийн ёсны гол бурхан бөгөөд монголоор Дээд амгалант хэмээнэ. Үүрд мөнхийн хайр сэтгэлийг бэлгэдэж, хайртай гэргий Юүмээ тэвэрсэн байгаа нь арга билгийн холбоог илэрхийлсэн утгатай. Хоёр тэргүүн, таван нүүртэй, хөхөмдөг биетэй, арван зургаан мутартай, таван хөлтэй. Мутартаа бурхан болон амьтдын дүрсийг барьж, хөлөөрөө хортон дайсныг дарсан дүртэй Ядам бурхан болно. Хос бурхад нь аз жаргал бэлэглэгч гэгддэг учраас эл бурханыг шүтэж мөргөвөл үргүй хүн үртэй болдог гэсэн яриа ч байдаг.