Буддизмын гарал үүсэл

 

Бурханы шашин буюу дэлхий нийтээр хэлж заншсанаар Буддизмийг үндэслэгч Гаутама (Сиддхарта) НТӨ V зууны 567 оны үед Энэтхэг орны зүүн хойт талын Шагжа (Sakya) язгуурын хааны ууган хүү болон мэндэлсэн бөгөөд  язгууртны тансаг амьдралыг орхин амьдралын үнэн зам мөрийг олохоор сэтгэл шулуудан гэрээс гарч тухайн үеийн Ведийн  багш нарыг шүтэн хэцүү бэрхийг туулан бясалгал үйлдсэн боловч гэгээрч үл чадсан тул биеийг ихээр зовоосноор гэгээрэлд хүрэхгүй гэдгийг ойлгоод, өөрийн бясалгалыг үндэслэн гэгээрэлд хөтлөх арга замыг нээж гэгээрсэн гэдэг.

Бурханы шашин гурван том урсгалыг бий болгосон бөгөөд тэдгээрийн гол ялгаа нь бурханы хутагийг хэрхэн олох вэ гэдгийг өөр өөрийн замаар тайлбарладаг.  

  • Их хөлгөн хэмээх MAHAYANA урсгал: Их хөлгөнийхөн бусдын төлөө биеэ бүрэн зориулах буюу эх болсон зургаан зүйлийн төлөө, мөн бусдыг зовлонгоос гэтэлгэхийн төлөө гэгээрэлд хүрэх” ёсыг баримталдаг. Энэтхэг, Төвд, Монгол, Бутан, Хятад, Япон зэрэг улс оронд дэлгэрсэн.
  • Бага хөлгөн хэмээх HINAYANA урсгал: Бага хөлгөнийхөн өөрийн сэтгэлийн гэмийг дараад, амар амгаланд хүрэхийн төлөө гэгээрэлд хүрэх” ёсыг баримталдаг. Бирм, Тайланд, Шриланк зэрэг Зүүн өмнөд Азийн улс орнуудаар дэлгэрсэн.
  • Очирт хөлгөн буюу тарнийн ёс хэмээх The SECRET VAJRAYANA урсгал: Очирт тарнийн ёс бол тарний хүчээр орчлон хорвоогийн зовлонгоос гэтэлгэж, номын хүчийг олох ёс”-ыг номлодог. Энэтхэг, Төвд, Монгол орноо дэлгэрсэн.