Сахъяапрабха

 

Сахъяапрабха /төвдөөр Санжаа од/ нь умард Энэтхэгийн Кашмир нутагт төрсөн бөгөөд Гунапрабхагийн шавь, шашин мөргөлийн номонд гарамгай боловсорсон аж. Тэрээр VIII зуунд амьдарч байсан болохоор түүний сүүлийн үеийн үйл ажиллагааны он цагийн хэлхээс нь ижил нэртэй олон хүмүүсээс болж нэлээд будилсан байдаг. Түүний нэг гол бүтээл Триста карика болно. Бурханы шашны нууц дандарын өөр нэг алдарт эрдэмтэн Сакъяамитраг Сакъяпрабхагийн шавь гэдэг бөгөөд тэрээр Сарвататхагататтвасамграха судрын тайлбарыг туурвижээ