Сүм хийдийн дотор байх том хүрэл хонхыг тусгайлан жижиг сүмд байрлуулаад
хонхны сүм ч гэж хэлдэг. Сүмийн үүд хаалгаар дуу чимээтэй цуг орж ирэх муу
энергийг холдуулах үүрэгтэй. Хонхны дуу нь хоосон чанарын дуун дуурсахын
бэлгэдэл юм. Хонх нь их бие, иш, оройн очир зэрэг гурван хэсгээс бүтнэ. Энэ нь
хүсэлт, дүрст, дүрсгүй гурван орны бэлгэдэл. Их биеийн доторхи хоосон хөндий нь
гурван орон мөн чанараараа хоосон гэдгийн илэрхийлэл болно.