Гурван эрдэнэ

Гончигсүм хэмээх үг бөгөөд хүмүүн бүгд өөрсөддөө тулгарч буй бага зэргийн зовлонгоо л арилгаж чадахаас бус бүх зовлон бэрхшээлээ арилгаж чаддаггүй ажээ. Бүх зовлонгоос аврах авралын орон нь гурван эрдэнэ бөгөөд эдгээр нь бурхан, ном, хувраг гурав юм. Бурхан эрдэнэ нь өөрийн хэрэг, бусдын хэрэг хоёуланг эцэст нь хүргэсэн авралын орон гэнэ. Бурханыг эмчтэй адилтгана. Эмч хүн өвчтөнөө эдгээх, өвчнийг засахын тулд зааж зөвлөдөг шиг бурхан бидэнд нүгэл гэж юу болох, түүнийг яаж тэвчих, буяныг яаж үйлдэх талаар зааж сургадаг. Ном эрдэнэ нь зовлонг хаахын үнэн, зовлонг арилгах мөрийн үнэнийг хураасан маш ариун эрдэм гэнэ. Ном нь эмтэй адил. Эмчийн зааж өгсөн эмийг уугаад эдгэдэг шиг ном нь нүглийг тэвчин буяныг хийх аргыг зааж, зовлонгоос ангижруулагч юм. Хувраг эрдэнэ нь гэтэлгэгч бөгөөд аль нэг эрдэм төгс хутагт бодьгалыг хэлнэ. Хувраг нь асрагчтэй адил юм. Өвчтөн эмээ цаг тухайд нь уух, эдгэх нь асрагчаас шалтгаалдаг шиг хувраг нь буяны үйлээр явахад үлгэр дуурайл, туслалцаа болдог ба авралыг бүтээх найз ажээ.