Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Дөргөн нуур нь тус аймгийн Дөргөн сумын нутаг дахь Хар нууртай залгаа оршдог. Зүүн урдаасаа баруун хойшоо сунаж тогтсон, нийт 311 км.кв талбайтай. Нуурын эргийн байдал бусад нууруудыг бодвол илүү цөлөрхөг бөгөөд ялангуяа нуурын зүүн хойд талаас 50-100 метр харьцах өндөртэй. Завхан аймгийн Дөрвөлжин сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумууд нуурыг тойрон хүрээлдэг. Бага нуурын манхан элс уснаа гүн түрж нуурын ёроолыг хучна. Нуурын баруун талд Алтайн салбар Жаргалант хайрхан уулын ар хормой болох Таван Харын тал, Сээх нуур руу хэвгий бэл үргэлжилж говийн хайргаар хучигдсан байдаг. Зөвхөн Хомын хоолой, Ногоон нуурын зах, Мэргэний шанаа хавьд намгархаг болж бага хэмжээний нишингэ ургана. Энэ нуур нь гадагш урсгалгүй бөгөөд нэлээд шорвог устай.