Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас 38 км зайд орших Адрангийн уулын баруун хэсэгт ар тийш харсан хайлаас модтой аманд байдаг мөнхийн устай булаг юм. Уг уулын аманд ан амьтан, төрөл бүрийн хорхой, мөлхөгчид элбэг байдаг. Домгоос үзвэл, нэгэн цагт хагархай Мөнх гэдэг хүн алга болж хэд хоногийн дараа булгийн усан дээр малгай, тамхины уут зэрэг нь хөвж байсан учир энэ хүний нэрээр нэрлэсэн гэх яриа байдаг. Энэ булаг гүнзгий, ширгэдэггүй онцлогтой байдаг учир “мөнх ус” гэж нэрлэгдсэн аж. Энд байгалийн янз бүрийн элемент, хортой хоргүй могой элбэг байдаг.