Монголд нийт 731 хүн хөшөө бий. Тэдгээрээс дундад зууны Монголд хамаарах хүн чулуун хөшөө 8 аймагт 74 байдаг ба түүний 59 нь дангаараа Сүхбаатар аймагт байдаг учраас тус аймгийг ХҮН ХӨШӨӨНИЙ ГАЛЕРЕЙ гэж хэлж болно. Баруун-Урт хотод үзэсгэлэнгийн танхим байгуулж дотор нь хүн хөшөөдөө дуурайлган хийж байрлуулаад дотоод, гадаадын жуулчдад үзүүлэх боломжтой. Сүхбаатар аймгийн хувьд, цаашлаад аялал жуулчлалын танин мэдэхүйн гоё бүтээгдэхүүн үзмэр болох юм.
Тус аймгийн хүн хөшөөдийг анх 1927 онд Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич судалсан бол, 1961 оноос ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн судлаач Н.Сэр-Оджавын ахалсан судалгааны анги судалж эхэлсэн байдаг.