Бичигтийн шахаа

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт Хөрөгийн хөндийн зүүн хойд талд “Бичигтийн шахаа” хэмээх зүүн талаасаа огцом өндөр хадан хясаа бий. Энэ нутагт эрт цагт нэгэн ноён нутагладаг байжээ. Ноён албат иргэдээ цуглуулан их ан авд гарчээ. Хөрөгийн хөндийгөөр зээр шахан хөөж Бичигтийн шахаанд тулгаж үй олноор нь хаднаас нисгэн алжээ. Өнөөх ноён олон амьтныг хүйс тэмтэрсэн явдлаас болж үр удмаараа сүйрч гэнэ. Ингээд тэднийг Хөрөгийн хөндийд булшлан оршуулж хөшөө чулуу босгон эд хөрөнгийг нь цуг дарсан гэх домог бий. Тэрхүү үйл явдлын тухай Бичигтийн шахааны хаданд “дахин ийм явдал хийж үл болно” хэмээн хойч үед санамж болгож бичиж үлдээжээ. Тэрхүү уйгаржин монголоор бичсэн захиас он цагийн аясаар бүдгэрч алга болсон хэмээн нутгийнхан ярьдаг.