Говь-Алтай аймгийн нутаг дахь Тайширын УЦС нь Монголын хувьд хүний гараар бүтээсэн гайхамшигт бүтээн байгуулалт юм. Тайширын усан цахилгаан станц нь 2004 онд Монгол Улсын засгийн газар, АНЭУ-ын Эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан, Эдийн засгийн Абу Даби сангийн хамтарсан зээлийн гэрээ хэлэлцээрийн дагуу 42.8 сая ам долларын хөрөнгөөр 2004 – 2008 онд байгуулагдсан. Барилгын ажил гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро корпораци, Камко интернейшнл компаниуд шалгаран ажиллажээ.
Тус УЦС нь 2001 оны 1-р сарын 22-ны өдөр анх Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт Улаан боомын УЦС гэж Уулын орой дээр шав тавьж, 2004 оны 10-р сарын 5-нд УЦС барих үйл ажиллагаагаа эхэлсэн. 2008 оны 8-р сарын 8-нд анхны цахилгаан үйлдвэрлэн Тайшир сумын төвийг цахилгаанаар хангаж ажиллаж эхэлсэн түүхтэй.
Тайширын УЦС-ыг ашиглалтанд оруулж 50 метр өндөр, 192 метр урт даланг байгуулснаар 52.5 км.кв талбайтай, 1 тэрбум метр куб эзлэхүүнтэй усан сан үүссэн. Жилд 30 сая орчим кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай, Завхан аймгийн төв болон Говь-Алтай аймгийн Тайшир, Бигэр, Жаргалан, Халиун, Шарга, Баян-Уул, Дэлгэр, Төгрөг, Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй, Отгон, Алдархаан зэрэг 24 сумыг эрчим хүчээр найдвартай хангаж байна.
Тайширын УЦС-ийн үндсэн барилга байгууламж нь дараах хэсгүүдээс бүрддэг.
Суурилагдсан чадал 11МВт, жилд үйлдвэрлэх цахилгаан 37 сая кВт цаг, төсөвт өртөг 38.9 сая ам доллар, цахилгаан дамжуулах шугам Алтай хот хүртэл 47 км, хүчин чадал 35 кВт, Улиастай хот хүртэл 135 км, хүчин чадал 110 кВт, Тайшир сумын төв хүртэл 260 км, хүчин чадал 10 – 35 кВт юм.