70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Байбалык хот буюу Бийбулаг
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт орших Уйгарын хот суурингийн нэг
Байбалык хотын үлдэгдэл балгас
юм. Сумын төвөөс баруун тийш 14км зайд байдаг бөгөөд нутгийнхан
Бийбулаг
гэж нэрлэдэг. Булган аймгийн Сайхан сумын нутагт орших
Моюнчур хаанд
зориулан босгосон гэрэлт хөшөөний 44 дүгээр мөрөнд “Сэлэнгийн эрэгт Байбалык хотыг байгуулахыг согд, табагач нарт даалгалаа би” хэмээн тэмдэглэсэн байдаг учир эл хотыг Уйгарын хаан Моюнчурын зарлигаар байгуулсан бололтой хэмээн судлаачид үздэг.
Байбалык хотод нанхиад худалдаачид суурьшиж, согд номын багш нар бурхны болон манехэйн шашныг номлож, судар номыг уйгар хэлээр орчуулж байжээ. Хотын хойд, урд хэсэгт шороо дагтаршуулан босгосон хоёр тусдаа шавар хэрэм байв. Эдүгээ хэрмийн ихэнх нь нурсан боловч хойд талын хэрмийн зүүн хэсгээс бага зэрэг үлдсэн. Үлдэгдэл хэрмийн өндөр нь 4 метр, зузаан нь 2 метр орчим. Хэрмийн хананд олон тооны жижиг нүхнүүд байдаг бөгөөд тухайн үед тэдгээр нүхээр гадаах байдлыг ажигладаг байсан бололтой. Хойд хэрмийн тэнд том сүм байгаад түүний дэргэд хүрмэн чулуугаар хийсэн эрэгчин эмэгчин арслангууд байжээ. Байбалык хот тухайн үедээ Төв Азийн хөгжин цэцэглэсэн соёлын нэг төв болж байсан боловч 840 онд Енисейгээс ирсэн Киргиз аймгийн нүүдэлчид довтлон сүйтгэсэн байна.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 200 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг