Өндөр бүрээ

Дорнод аймгийн Тамсагбулагаас зүүн тийш 37 км газарт 1950-аад онд геологийн хайгуулчид газрын тосны хайгуул хийж байгаад явахдаа орхисон өрөмдлөгийн өндөр төмөр цамхаг бий. Үүнийг нутгийнхан “Өндөр бүрээ” гэж нэрлэдэг бөгөөд эдүгээ энд газрын тосны хайгуулыг үргэлжлүүлэн хийж байна. Эл дурсгалыг хамгаалалтанд авч аялал жуулчлалын нэгэн сонирхуулах зүйл болгох боломжтой ажээ.