70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Хэрмэн цав
Өмнөговийн баруун захад Гурвантэс сумын нутаг, Тосон Бумбын нурууны салбар Шаригийн Сондог уулын баруун хойд бэлийн үзүүрт
Ингэн хөөврийн хоолой
руу хандаж сумын төвөөс 150 км зайд орших байгалийн үзэсгэлэнт хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй 10 гаруй км үргэлжлэх, 100 – 200 метр гүнзгий жалга бүхий шавар мөргөцөг юм. Нар, салхи, усны элэгдлийн үйл ажиллагаагаар үүссэн цэрдийн галавын хурдас бүхий палеонтологийн ховор олдворт газар юм. Адаг хэсэгтээ 10 км хүртэл өргөн болж ирдэг бөгөөд холоос харахад их хотын балгас мэт харагддаг.
Өмнөговь аймгийн болон Монгол Улсын 9 гайхамшигийн нэгд зүй ёсоор багтдаг, Монголын хамгийн том цав юм.
Хэрмэн цавын
талбай нь 250 хавтгай дөрвөлжин километр бөгөөд эндээс эртний үлэг гүрвэл, хөхтөн, шавьж, шувуу, яст мэлхий, матар, нуур усны амьтад болон олон зүйл ургамлын олдворыг нээн илрүүлсэн нь Монголын говийг дэлхийд үлэг гүрвэлийн хамгийн их олдвортой, тэдгээр нь бүтэн олддог дэлхийн шинжлэх ухаанд нэн чухал газар нутаг болохыг баталсан.
Анх 1969 онд академич Р.Барсболд, Л.П.Татаринов, А.Розанов нарын Монгол-Зөвлөлтийн судлаачид Ингэн хөөврийн хоолойд
Хэрмэн цав, Хайчин уул
зэрэг шинэ олдворт газруудыг нээжээ. Тэр цагаас хойш ШУА болон гадаадын палеонтологийн судалгааны экспедицүүдийг соронздон татах болсон бөгөөд жил бүр олон улсын хамтарсан судалгаанууд хийгдэж гайхамшигт олдворуудыг олсоор байна. Хэрмэн цаваас теризинозавр, завролож, тарбозавр, эвэрт үлэг гүрвэл, пинакозавр гэх мэт үлэг гүрвэлийн яснуудыг олсон бөгөөд Монголын палеонтологийн музейн чухал үнэт олдворуудад тооцогддог. Х
эрмэн цавын баянбүрдэд говийн унаган мөлхөгчид болох замба гүрвэл, нохой гүрвэл элбэг тохиохоос гадна хулан, чоно гүйсэн мөр ч элбэг тааралдана.
Хэрмэн цав
аймгийн төв Даланзадгад хотоос 490 км, Хонгорын элснээс 310 км зайтай. Замдаа
Зулганай, Нарандаац, Гурвантэс
зэрэг сонин сайхан газраар дайран аялна. Хэрмэн цав руу очиход зам нь амаргүй, ус булгийн нөөцгүй, хүн мал амьдардаггүй, зундаа +60 хэм хүртэл халдаг, хонхор хотгор маягийн газар учраас говийнхон
“үхлийн хөндий”
ч гэж нэрлэдэг. Хэрмэн цав руу орох “үүд” хоёр бий гэгдэхээс гадна төөрөх эрсдэлтэй тул орон нутгийн болон аялал жуулчлалын мэргэжлийн газарч хөтөчтэй явахыг зөвлөдөг. Мөн Гурвантэс сумаас 70 км зайд Нарандаац хэмээх газарт
“Батаарын өлгий” жуулчны бааз
байрладаг.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 1000 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг