Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн төв Хөшөөтийн аманд 2.1-2.7 метр өндөртэй, 30-70 см өргөн саарал боржин чулуун хөшөө 6 бий. Хөшөөн дээрхи сүг зураг улирах цагийн аясанд элэгдэж муудсан авч буга, тойрог, бүслүүр, байлдааны сүх, хутга нь тод мэдэгдэнэ. Мөн яст мэлхийтэй төстэй зураглал бий. Судлаачид энэ дурсгалыг Киргизийн үед хамаарна гэж үздэг. Хөшөөтийн хөшөөний хавьд маш олон хиргисүүрийн бүрэн цогцолбор бий.