70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Хэрлэнбаян улаан уул
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт голлон орших, Хэнтийн нуруунаас урагш салбарласан Хэрлэн голын зүүн талаар урагшаа үргэлжилсэн том уул. Хамгийн өндөр цэг нь
Дэлгэрхаан уул
бөгөөд далайн төвшнөөс дээш 2042 метр өндөр.
Хэрлэнбаян улаан уул
нь ойт хээрийн бүсээс тал хээрийн бүс рүү шилжсэн байдалтай, чийг тунадастай, өвс бэлчээр сайтай, ямар ч жил ган зуд болдоггүй өгөөмөр баян уул учраас энд хавь ойрын 1000 өвөлжөө байдаг гэж ярьдаг.
Зудтай жил энэ уул айл малаар дүүрэн болж Хэнтий, Төв, Дорноговь, Дундговь аймгийн олон зуун айл өнтэй сайхан өвөлжиж иржээ.
Хэрлэнбаян улаан уулын зүүн Баянбулаг гэдэг аманд Хүйтэн хошуу хэмээх хоёр том хадны завсар дахь хонгилоос чулуун дараастай нэгэн булш олдсон. Дөрвөлжин чулуун хашлага дотор эсгийд боож тавьсан эрэгтэй хүний оршуулга байсан бөгөөд зүүн хөлд нь монгол гутал өмсгөсөн байснаас гадна сүүжин доор нь модон эмээл тавьж оршуулсан байжээ. Хамгийн сонирхолтой нь түүний сүлжсэн өтгөн хар гэзэг нь хуйхтайгаа хадгалагдан үлдсэн нь тун ховор тохиолдол юм. Толгойг нь зүүн зүг хандуулж дээш харуулан хоёр хөлийг жийлгэсэн байдалтай оршуулсан байжээ.
Хүйтэн хошууны уг дурсгалыг
дундад зууны үеийн Монгол хүний оршуулга болохыг судлаачид нягтлан тогтоожээ. Мөн энэ ууланд
Шивэртийн агуй
гэж байдаг. Агуйн ам нь босоо хүн чөлөөтэй орохоор хааш хаашаа 2 метр өндөр, өргөнтэй. Даяанч лам нар байнга суудаг байсан бөгөөд энэ агуйд 3 жил суусан хүн 1980-аад он хүртэл Дэлгэрхаан суманд амьдарч байжээ. Шивэртийн агуй 150-200 хүн багтах зайтай юм. Агуйн мухарт байх том дөрвөлжин хад нь ширээ мэт харагдана.
Эх сурвалж: Монгол орны лавлах
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 400 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг