Хүйс цэг

Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс урагш 13.5 километрт, хойд өргөрөгийн 46 градус 52, зүүн уртрагийн 103 градус 50-ын солбицолд Монгол орны Хүйс цэг оршдог бөгөөд тэрхүү газрыг  Өвөрхөшөөтийн булгийн эх гэдэг.
1979 онд газарзүйч, профессор Шаравын Шагдар тодорхойлж, 1989 онд уг газар чулуун овоо босгожээ. Түүнээс хойш нутгийн ардууд суварга босгон өргөжүүлж хайс хашлага хийжээ. Төв цэгийг тодорхойлсон арга нь Монгол Улсын хамгийн урд цэг, хамгийн хойд цэг хоёрыг дайрсан тойргийн төв, хамгийн зүүн цэг, хамгийн баруун цэг хоёрыг дайрсан тойргийн төв хоёрын нэг цэг дээрхи байрлал юм. Энэ цэг нь төв цэг буюу хүйс цэг болж байгаа ажээ. Яг энэ аргаар Монгол Улсын бүх аймаг, сум өөрийн  хүйс цэгийг тодорхойлуулсан бөгөөд цөөхөн хэдэн аймаг, сум тэрхүү хүйс цэг дээрээ хөшөө дурсгал босгожээ. Ш.Шагдар багш Монгол нутгийнхаа хүйс цэгийг тодорхойлохдоо газарзүйн солбилцлын арга, тэгш өнцгийн арга, квадратын арга, тойргийн арга зэргийг ашиглажээ.