Ээж хад

Төв аймгийн Сэргэлэн суманд байдаг. Домгоор бол, Ээж хад байгаа одоогийн газарт, эрт үед нэгэн эмгэн 4 хөх ямаатайгаа амьдран суудаг байжээ. Гурван хөх ямаагаа өвөл зунгүй сааж амин зуулгаа хангадаг байжээ. Тэр ч байтугай ойр хавийн ядуу зүдүү айлд сүүнээсээ илүүчилдэг байв. Хүмүүс ихэд баярлан буянт ээжтэйгээ адилтган үзэж “ээж” гэж дууддаг байжээ. Ийнхүү амьдран суусаар нэгэн шөнө эмгэн сууж байсан чигээрээ насан эцэслэж том чулуу болон хувирчээ. Гурван хөх ямаа нь эзнийхээ хажууд гурван хөх чулуу болон тогтсон гэдэг. Эмгэнийг нас барахад хүмүүс ихэд харамсан гашуудаж уг чулууг “ээж хад” хэмээн хүндэтгэн дууддаг болжээ.
 
Ээж хаданд ирсэн эмэгтэй хүн ээжийн баруун чихэнд, эрэгтэй хүн зүүн чихэнд нь хүслээ шивнэж, өргөл өргөдөг болсон гэнэ.