70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Жарун хашор суварга
Сэлэнгэ аймгийн нутагт байх
Амарбаясгалант хийдийн
дэргэд
Жарүн хашор
(Ам алдсан) хэмээх том суваргыг олон түмний хандив тусламжаар босгосон байна.
Энэ суваргын талаар сонин домог бий. Төвд орноо нэгэн өгөөмөр сэтгэлт эмэгтэй буян хураах зорилгоор суварга босгохыг хүсэж хаанаасаа зөвшөөрөл хүсч газар гуйхад хаан нь "энэ ядуу эмгэн ямар хөрөнгөөрөө суварга босгов" гэж бодоод ”тэг ээ тэг, хүссэнээ хий” гээд нэгэн газрыг зааж өгчээ. Нөгөө эх дөрвөн хүүгийн хүчээр заан, илжиг хоёр хөлөглөн шороо чулуу зөөсөөр ажил нь нэлээн урагштай болж ирэх үед нутгийн ихэс ноёдууд “ядуу эмэгтэй суварга бүтээх нь шадар сайд нар, нутгийн хөрөнгө чинээтэй, нөлөөтэй хүмүүсийн нэр төрд халтай” гэж үзэж суварга босгохыг болиулахаар хаандаа айлтгал өргөжээ. Тэгтэл хаан “Хаан хүн нэг зарлигтай байдаг юм. Нэгэнт би ам алдсан тул түүнээсээ буцах арга алга” гэж хариу хэлжээ. Үүнээс үүдэн уг суваргыг
“Ам алдсан” (Жарүн хашор)
гэж нэрлэсэн гэнэ.
Ийм суварга бүтээх үйлсийг
Амарбаясгалант хийд
нутаг дэвсгэр дээр нь оршдог Баруунбүрэн сумын харъяат О.Бадам, Д.Пагважав нар санаачилж, тэдний үр хүүхдүүд, иргэд, томоохон пүүс, компанууд хүчин зүтгэжээ. Суваргыг нээх ёслолд УИХ, Засгийн газрын зарим гишүүд, Гандантэгчинлэн хийдийн хамба тэргүүтэй хуваргууд, сүсэгтэн олон түмний төлөөлөгчид оролцсон байна.
Эх сурвалж:
Монгол орны лавлах
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 300 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг