Дэлхийн "долоон гайхамшиг" гэж байдагтай адил Монгол Улсын аймаг бүр өөр өөрсдийн "долоон гайхамшиг"-ийг тодруулжээ. МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөл 2011 оны гуравдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Аялал жуулчлал ба өрсөлдөх чадвар 2011” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд тус зөвлөгөөний үеэр аялал жуулчлалын шинэ бүтээлийг нээн илрүүлэх, Монгол орны онцлог, байгалийн гайхамшигт газрыг тодорхойлж эх орондоо төдийгүй олон улсад сурталчлах тухай хэлэлцсэн байна. МҮХАҮТ аймгуудын захиргаатай холбогдон жил орчмын хугацаанд нутаг тус бүрийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан гайхамшигт газруудын фото зураг, түүхийн баримтууд цуглуулан тодруулсан бөгөөд зарим аймгууд есөн гайхамшиг тодруулж, нийт 21 аймаг даяар 159 газрыг онцолсон байна. Экологийн асуудал тун эмзэг байгаа өнөө үед аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж нийгэмд сурталчлахаас гадна хүрээлэн буй орчноо байгаагаар нь авч үлдэх туйлын чухал болоод байна. Эх орныхоо үзэсгэлэнт газруудын талаар мэдээлэлтэй болж, биширч бахархахаас гадна ард иргэдээ байгалиа хайрлан хамгаалах сэтгэлтэй болгох нь энэхүү ажлын гол зорилго байв. Та бүхэн Монгол Улсын аймаг тус бүрийн гайхамшигт газруудын талаар сонирхоно уу.
Архангай аймаг:
1.Чулуут гол
2.Хоргын тогоо
3.Тэрхийн цагаан нуур
4.Суварга хайрхан уул
5.Тамирын гол
6.Булган уул
7.Тайхар чулуу
8.Хар балгас
9.Билгэ хааны цогцолбор
Баян-Өлгий аймаг:
1.Ёлтын сав газар
2.Алтай таван богдын байгалийн цогцолборт газар
3.Потаны мөсөн гол
4.Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг
5.Бага Түргэний хүрхрээ
6.Толбо нуур
7.Ачит нуур
Баянхонгор аймаг:
1.Цагаан агуй
2.Бичигт хад
3.Шатар чулуун хөшөө
4.Түрэгийн үеийн бичээс
5.Бүгийн цавийн хоолой
6.Шаргалжуутын халуун рашаан
7.Их Богд уул
Булган аймаг:
1.Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
2.Уран тогоо уул
3.Шивээт улааны цогцолбор
4.Хар бухын балгас
5.Чин толгойн балгас
6.Бий булагийн балгас
7.Могойн шинэ ус
Говь-Алтай аймаг:
1.Ээж хайрхан уул
2.Бурхан буудай уул
3.Сутай хайрхан уул
4.Цагаан голын хадны зураг
5.Монгол элс
6.Хасагт хайрхан уул
7.Аж Богдын нуруу
8.Эрээн нуур
9.Шаахар толгой