70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Дүнгэнээгийн ам
Өмнөговь аймгийн
Говь гурвансайхан
уулын Зүүнсайханы хамгийн том хөндийн нэг.
Ёлын амнаас
10км зайд орших ба уулын томоохон хавчиг нарийхан өндөр хавцал юм. Хавар мөс ханзарсан үед машин явахад бэрх байдаг.
Дүнгэнээгийн хавцалд
Зүүнсайхан уулын аргаль хонины ихэнх нь нутагладаг. Хавцлын хамгийн нарийн хэсэгт дунд оврын машин дөнгөн данган гарч чадахаар давчуу. Ёлын амны хавцалтай адил байгалийн төрх байдал ажиглагдана. Их бороотой үед болгоомжтой явахгүй бол гэнэтийн үер ус буувал аюул учруулж болзошгүй. Салхи шуурга ихтэй, эсвэл их бороо орж үерийн ус урсах үед хажуугийн хавцлуудад дүнгэнэсэн чимээ гардагаас үүдэн
“Дүнгэнээгийн ам”
гэж нэрлэгдсэн. Дүнгэнээгийн амнаас гарах хэсгийн доод аманд томоохон хийд байсан туурь бий. Хажуугийн хадан хананд ооч ёл, идлэг шонхор, цармын бүргэд, нөмрөг тасын үүр цөөнгүй бий. Дүнгэнээгийн амны усанд хавар, намар ногооны сөл тасарсан үед аргаль янгир, доод адагт нь хулан адуу, цагаан зээр ирж усанд ордог.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 100 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг