Хойд талаасаа нэгдүгээр буган хөшөө 175 см орчим өндөр 50 см орчим өргөн, 30 см орчим зузаан. Хар саарал өнгийн боржин чулуунд 6 бугыг загварчлан дүрслэхдээ дээш бус газар уруу налуу хэлбэртэйгээр хөшөөг битүү ороолгож урлажээ. Нар, горхи, бүс зэргээс өөр зүйлийг энд дүрслээгүй байна.
Эл хөшөөнөөс урагш 100 метр орчим зайд хоёр, гуравдугаар хөшөөд хамт байрлажээ. Хөшөөд 145 см өндөр, 50 см өргөн, 30 см зузаан хэмжээтэй ба хөшөөн дээрх бугыг буган хөшөөнд байдаг сонгодог аргаар сийлжээ. Хөшөөдөд хутга, чинжаалыг дүрслэхдээ зүүн талын хөшөөнд нэг чинжаалыг урт бахим бариул, гурвалжиндуу урт үзүүртэй томоор дүрсэлж түүний доор тэвхэдсэн нум сумыг жижгээр дүрсэлсэн байна. Буган хөшөөдийг НТӨ YII-III зууны үед хамаарна хэмээн үзжээ.