Энэхүү буган хөшөөний онцлог нь хамгийн дээд талын бугыг бүтэн сийлсэн атал дээрээсээ гурав дахь хамгийн том бугын толгойг баруун буланд оруулж эврийг нь хагас цухуйлгасан байдлаар сийлжээ. Хоёр дахь бугын толгой, цээж, дөрөв дэх бугын зөвхөн хүзүү эврийн хэсгийг гаргасан байх бөгөөд энэхүү нүүрэн талд дээрээс доош харсан гурван буга хагас дүрслэгдсэн байна. Ийнхүү эл буган хөшөөний нүүрэн талын дээд хэсэгт нийтдээ долоон бугын дүрсийг багтааж байрлуулсан байдаг.