Хоёр дахь буган хөшөөний өндөр нь 2.2м. Доод бүслүүрийг зөрсөн хөрөөний ир мэт гурвалжин дүрсээр хөвөөлсөн. Хөшөөний урд (нарийн) талд хутга, нэг гохтой дэгээ дүрсэлж, өргөн талд нь сүх, түүний эсрэг (зүүн) талд нум сум, доод бүслүүрийн доор чинжаал хутга зэрэг байна. Эдгээр хөшөөдийн ихэнх хэсэгт бугыг сонгодог маягаар цоолборлосон байдаг.