70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Бор хужирын голын буган хөшөө
Хөвсгөл аймгийн
Цагаан-Уул
сумын төвөөс хойд зүгт 45 км-т Бага Богд уулын өвөр
Бор Хужирын голын
хойд дэнжид найман ширхэг буган хөшөөт цогцолбор дурсгал бий. Эдгээр буган хөшөөнүүдийн дундаж өндөр нь 165-170см, 15-30см өргөн, зузаантай бөгөөд бугануудыг сонгодог аргаар үелүүлэн зурахын сацуу, нэгэн хөшөөний дээд талд ирвэсийг хагас дугуйруулж дүрсэлсэн нь содон харагдана.
Эдгээр хөшөөнд аж ахуй, байлдааны зориулалттай хутга, чинжаал, зээтүү зэргийг төрөл бүрийн хэлбэрээр, морь, толийг хамтад нь нэлээд тод зурсан байдаг. Мөн нэгэн хөшөөний дээд талыг хагас тахийсан байдлаар засаж, түүний дээд зузаан хэсэгт хүний нүүрний дүрслэлийг тод товойлгон сийлсэн. Эдгээр буган хөшөөнд дүрслэгдсэн дүрслэл, багаж, зэр зэвсгийн зүйлсийг үндэслэн хүрлийн дунд болон сүүл үе, төмөр зэвсгийн эхэн үетэй холбон үздэг.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 100 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг