Арцатын амны буган хөшөө

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын хойд Цагаан давааны арын Арцатын аман дахь газар тариалангийн туршилтын талбайд газарт хэвтээ нэг буган хөшөө бий бөгөөд ихэд элэгдсэн. Энэ хөшөөний дээгүүр доогуур хоёр нарийхан зураас (бүс) татаж гаргаад хоёр бүсний зураасны хооронд олон буга сийлсний зөвхөн гурав нь мэдэгдэх төдий байна. Доод талын бүснээс хүрэл зэвсгийн үед холбогдох цагираган сэнжтэй бөгтөр мөртэй хутга, өөр нэгэн эдлэл хоёрыг зүүж дүрсэлсэн байдаг.