70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Шар булагийн Онцын хадны зураг
Увс аймгийн
Өлгий
сумын нутагт байдаг энэхүү хадны зурагт эртний хадны зурагт ихээхэн тааралддаг аргаль, янгирын зургаас гадна том сүүлтэй, урт сэлмэн эвэртэй үхрийн зураг ихээхэн байх бөгөөд буга, тэмээний зураг цөөхөн тоотой үзэгдэнэ. Мөн хүнийг дүрсэлсэн зураг олны дотор уран тод дүрслэлт зогсож буй хүн, хоёр амьтны хүзүүн дээрээс барьсан хүн, нум сумаар харваж буй хүн зэргийн зургийг эндээс үзэж болно. Хүнийг дүрслэхдээ бусад газрын эртний хадны зурагт байдаг шиг ямар нэг байдлаар тоймчлоогүй, бодит байгаа байдлаар нь зурахыг оролдсон, басхүү зарим нэгэн зурганд өмд малгайтайгаар ч урласан нь бий. Бугыг зурахдаа богино хошуу, дээш олийсон эвэртэй дүрсэлжээ. Зэрлэг амьтдыг агнаж байгаа байдлыг үзүүлсэн зураг нэлээд сайн хадгалагдаж үлдсэн байх бөгөөд нэгэн зурагт хазаар ногттой морь унаж, бүсэндээ чинжаал хутга зүүн, нум сумаар зэвсэглэсэн анчид ан амьтдын араас явж байгааг харуулжээ. Морьтонгуудыг гуталтай, малгай өмссөн байдалтайгаар зурсан байна. Нэгэн морьтон чихтэй малгай өмссөн нь манай анчдын дунд өнөөдөр ч хэрэглэгдэж байгаа тарвага даллаж агнахдаа өмсдөг малгайтай төстэй санагдана. Эдгээр морьтой анчдын урдхан талд нуруундаа 6-7 сум зоолгосон нэг аргаль, дөрвөн сум зоолгосон бас нэгэн аргалийг зуржээ.
Шар булагийн Онцын хадны зураг
нь он цагийн хувьд төмрийн түрүү үед хамаарна.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 200 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг