70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Тольжгийн боомын хадны зураг
Хөвсгөл аймгийн
Улаан-Уул
сумын нутаг,
Шишхид
голын цутгал Сэрүүн хөгийн голын хойд эрэгт
Тольжгийн боом
нэртэй нэгэн элгэн хүрэн хад бий. Уг хаднаа улаан зосоор зурсан гурван хэсэг зурагтай. Баруун талын эхний хэсгийн зурагнууд ихээхэн бүдгэрсэн байдалтай бөгөөд ерөнхийдөө дөрвөн төрлийн зураг байна. Төв хэсэгт нь 22x20 см-ийн хэмжээтэй дөрвөлжин хүрээ татаж уг хүрээн дотор 8 эгнээ 4 мөр бүгд 32 цэг зуржээ. Хүрээний баруун гар талын дээд өнцөгт 10x9 см-ийн хэмжээтэй бас нэг жижиг дөрвөлжин хүрээ зурж түүний дотор мөн 3 эгнээ 12 цэг дүрсэлжээ. Эдгээр хүрээнүүдийн зүүн гар талын дээд талд далавчаа дэлгэсэн шувууны /бүргэд/ дүрс, баруун дээд талд 10см орчим зүрхэн хэлбэрийн тамга, доод талд 7.5см голчтой дугуй хүрээтэй тамга дүрсэлжээ.
Дараагийн хэсэг зурагт мөн улаан зосон цэг бүхий дөрвөлжин хүрээ дүрсэлжээ. Хад чулуу нь ихэд элэгдэж эмтэрсэн учир ихэнх зургийн шинж байдлыг тодорхойлоход нэлээд төвөгтэй ажээ. Хүрээний дээд талаар мөн олон тооны цэг зуржээ. Хүрээн дотор морьтой хүн, гөрөөс зурж. Түүний доор 27x15 см дөрвөлжин хүрээнд олон цэг дүрсэлжээ. Тэрхүү хүрээн дотор хүний тойм төдий дүрс зуржээ.
Дээрх зургуудын хажууд мөн л цэг бүхий (13.5x16.5 см хэмжээтэй) хүрээ зурсан байх авч ихэнх хэсэг нь бүдгэрчээ. Баруун гар талд хүний тойм төдий хоёр дүрс зурсан байв. Гурав дахь хэсэг зурагт дундаа цэгтэй 5.5 см голчтой дугуй хүрээ татсан тамга дүрсэлжээ.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 200 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг