70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Талын ухаагийн ацны хадны зураг
Завхан аймгийн
Баянхайрхан
сумын төвөөс хойш 50км орчимд хойш сунаж тогтсон намхан уулыг
Талын Ухаа
гэнэ. Энэ уулын хойд үзүүр ац мэт хоёр жижиг хадтай хамар болж төгсдөг. Түүний баруун талын налуугийн хаднаа эртний хүмүүс хэдэн арван янгир болон бусад дүрсийг өнгөц хонхойлон цохиж сийлсэн байдаг.
Нэгэн хаднаа огтлолцсон хоёр шулуунаас бүрдсэн тэмдэг, гурван янгирын дөрвийг баруун тийш, хоёрыг зүүн тийш харуулан сийлэхдээ нэг янгирын эврийг махир, биенээс нь бараг хоёр дахин том дүрсэлжээ. Өөр нэг хаднаа бие биеийн араас цуварч яваа дөрвөн янгирын эхний хоёрыг хөөцөлдөж буйгаар, тэгэхдээ хоёр дахь янгирын эр хүйсийг цохон харуулжээ. Эндэх хадны зургууд ихэвчлэн янгирын дүрстэй байх агаад урагш хулмайсан том чихтэй, их урт сүүлтэй (биенээсээ хоёр дахин) чоно, бас үнэг мэт амьтан, ганц босоо эвэртэй гөрөөс гэмээр амьтдын дүрс зураглалууд ч бас бий. Он цагийн хувьд эдгээр зураг хүрэл зэвсгийн үед буюу НТӨ III-I мянган жилд холбогдоно.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 100 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг