70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Мөнгөн Цахир уул
Увс аймгийн
Давст
сумын нутаг, Увс нуурын баруун хойд эргийн цагаан саарал өнгийн шохойн чулуунаас тогтсон хадан уулыг (сумын төвөөс 40 км орчим)
Мөнгөн Цахир уул
гэнэ. Монгол Улсын дархан цаазат энэ уулын баруун урд талын налууд буй жижиг агуйн амны эсрэг талын хаднаа цөөн тооны зургийг хонхойлгон цоолборлосны дотор сүрлэг том биетэй, орооцолдсон мэт олон салаа богино эвэртэй бугыг зүүн тийш нь харуулж, түүний баруун дээр нэг амьтан, баруун доор нь хоёр амьтны биеийн хэсгийг дутуу дүрслэн орхижээ.
Хадны дээд хэсэгт эгц урьдаас нь харсан хүний нүүрийг дугуйд багтаан, хөмсөг, нүд, хамар, амтай дүрсэлжээ. Түүний доор цаашаа хараад зогсож буй шовгор оройтой малгай өмссөн хүний их биеийн хэсгийг хөвөөлөн гаргасан дүрс, доор нь нэлээд зайтай хоёр тахир зураас бий. Мөн зүүн тийш харсан гурван янгирын дүрсийг дээрээс доош эгнэсэн байдалтай үзүүлжээ. Энд бас 70 орчим тамга, тэмдэг байдаг ба тэдгээрийн дотор туурай тамга, задгай онги болон хоёр дэгээтэй занга мэт дүрсүүд бий. Эдгээр дурсгалыг он цагийн хувьд НТӨ III-I мянган жилд холбогдоно гэж судлаачид таамагладаг.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 100 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг