70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Морин толгойн хадны зураг
Говь-Алтай аймгийн
Бигэр
сумын төв Жаргалантаас баруунаа 15км-т орших эргэн тойрон олон зуун хадны зураг дүрслэлтэй хар толгойг нутгийн ард
Морин толгой
, бас
Молор толгой
ч гэдэг. Толгойн наран ургах зүг рүү харсан, Монголын үеийн гэрэлт хөшөөний хэлбэртэй, 2м 30см өндөр, элгэн хадны зүүн дээд өнцөгт баруун тийшээ аажимхан алхаж яваа хүний дүрсийг хонхойлгон цохиж урлажээ.
Уг толгойн урд бэлдэх Аараг руу харсан хаднаа нум сумаар янгир, чоно харваж буй гурван хүний нэг нь дэлбэгэр малгайтай дүрслэгджээ. Баруун хойд талын нь дээд оройн элгэн хаданд зайдан морь унасан бүрх малгайтай хүн хүрлийн үеийн хувцас заслыг өгүүлнэ. Түүний ойролцоох налуу хадан дээр урт жадтай хүнийг нум сумаар харвах гэж буй морьтныг дүрсэлжээ. Морины нь хоёр хөл холбоотой ажээ. Толгойн хойд биеийн чиг нэгэн бул чулуунаа муна мэтийг барьсан морьтны дүрслэл, хажууд нь жадтай морьтныг харвахаар завдан буй саадагтай хүн болон тамга тэмдгүүд зурагджээ. Морин толгойн эргэн тойрны хаднаас эртний хүмүүсийн урласан энэ мэт зураг дүрслэл олныг үзэж болно. Хадны эдгээр зураг дүрслэл нь үндсэндээ хүрлийн үед холбогдоно.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 100 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг