70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Ар цохиотын хадны зураг
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын төвөөс баруун урагш 10 орчим км зайд нэгэн урт хөндийн дунд орших дов толгодыг
Ар Цохиот
гэдэг. Энэ толгодын орчим эртний булш хиргисүүр нэлээд бий. Мөн
Амьтант
хэмээх жижиг уулын энгэрийн хаданд олон төрлийн ан амьтныг хонхойлон сийлж дүрсэлсэн нь он цагийн урсгалд ихэд элэгдэж бүдгэрчээ. Энд нийтдээ
65 хэсэг хаданд 235 дүрс бүртгэгдсэн
бөгөөд зургийн ихэнх хувийг аргаль, янгир эзэлдэг. Түүнчлэн хандгай, буга, чоно, адуу, шилүүс, гахай, нохой, үхэр, ирвэс, тэмээ, хүний дүрс болон тамга тэмдгийн зүйл, тодорхой бус дүрсүүд үлдсэн хувийг эзэлнэ.
Биеийн ерөнхий дүрсийг хөвөөлөн гаргаж их биеийн хэсгийг хадны өнгөөр нь үлдээж сийлсэн цаа буга гэмээр дүрс ч байна. Буга хандгайг бодит дүрслэлд ойр гол төлөв хажуу тийш харуулан зуржээ. Зургуудыг урлахдаа хадыг
хонхойлгон сийлэх
аргыг түлхүү хэрэглэснээс гадна зургийг нэлэнхүйд нь хонхойлгон цохих, биеийн ерөнхий тиг шугамыг хөвөөлөн гаргаад эх биеийн хэсгийг хадны өнгөөр үлдээх, тийнхүү үлдээсэн хэсэг дээрээ уг амьтны яс, дотоод эрхтнийг олон зураасаар эрээлэн хээлж харуулахыг хичээсэн нь ажиглагддаг.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 100 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг