70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Өглөгчийн хэрэм
Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45 километр, Баянгол Өглөгчийн голын бэлчирээс 8-10 километр зайд
Дайчин уул
хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд байдаг. Дан чулууг нямбайлан өрж уул түшүүлэн барьсан хэрмийг
Өглөгчийн хэрэм
гэдэг. Ханын өндөр 2.5-3 метр, зузаан нь 2.5 метр. Ойролцоогоор 3 километр урт үргэлжилдэг бөгөөд өмнө талдаа хоёр хаалгатай байсан болов уу гэхээр оромтой. Хэрмийн дотор талд жижиг шороон далангийн үлдцүүд байдаг. Гэвч зарим хэсгийг газрын хөрснөөс ялгаж харахад бэрхтэй болжээ. Өглөгчийн хэрэмд байшин барилга байсан шинж байхгүй бөгөөд дотор талын хэрмэнд тулган хийсэн шороон дэвсэг нь XII-XIY зууны үеийн нум сумчдын зогсох тавцан байсан болов уу гэж үздэг.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 100 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг