Дөш хайрхан уул

Ногоон цавын хоолойн хойд бэлд, Зуун модны Баянбүрдээс урагш 20 орчим км зайд орших, 1160м өндөр эртний унтарсан галт уул. Дөш уулын орчим үлэг гүрвэл, яст мэлхийн яст давхарга оршино. Галт уулын шовгор хэлбэр нь алсаас үзэсгэлэнтэй харагдана.