70101011
info@mongolianguideschool.com
Онлайн бүртгэл
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Нүүр
Бидний тухай
Сургалт
Судалгаа
Блог
Багш нар
Холбоо барих
Ханжаргалант уул - Байгалийн нөөц газар
Булган аймгийн нутагт
Бүрэнгийн нурууны
баруун хэсэгт Уулын болон
Чачиртай голын
хооронд орших,
Сэлэнгэ мөрний ай савын
ус хагалбар уулсын нэг
Ханжаргалантын нурууны
өвөрмөц тогтоц, биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор 2003 онд
"байгалийн нөөц газар"
-ын ангилалд хамааруулан улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханжаргалантын нурууны хамгийн өндөр цэг нь 2069 метр өндөрт орших
Шарилт уул
юм.
Уулын ар хажуу нийтдээ шинэс зонхилсон ой модоор бүрхэгдэж, зарим уулын оройд хус, улиас нилээд холилдож ирнэ. Уулын ойн бараан хөрс голлож, ар хажуугийн дээд хэсэгт уулын тайгын ширэгт хөрс, доод бэл хормойгоор нь уулын нугат ойн хөрс багагүй тохиолдоно. Хөрсөн бүрхэвчээр Эг-Сэлэнгийн тойрогт багтана. Ханжаргалант нь ой тайгын амьтнаар баялаг бөгөөд энд буга, бор гөрөөс, зэрлэг гахай, хүдэр зэрэг хангайн амьтад бүгд бий. Мөн туурайтан амьтадаас гадна сойр, ятуу, хөтүү зэрэг шувууд бий. Ургамлын аймгаар харьцангуй баян бөгөөд 30 гаруй төрлийн ховор, нэн ховор эмийн ургамал ургахаас гадна нэрс, үхрийн нүд, хад, алирс зэрэг жимс жимсгэнэ элбэг байдаг.
Буцах
Энэ мэдээлэл танд хэрэгтэй бол
Таны имэйл хаягт худалдаж авсан контент илгээгдэх болно
×
Энэхүү контент нь 300 төгрөгний үнэтэй ба та имэйл хаягаа оруулна уу:
Мэдээллийн сан
Байгаль, түүх, шашны дурсгалт газар
Рашаан сувилал
Хотын дурсгалт газар
Монгол орны ан амьтад
Монгол орны ургамал
МУ-ын аймаг, сум
Монголын түүх
Монголчуудын шашин шүтлэг
Монгол зан заншил, соёлын өв
Музей,театр, соёлын төв
Аялал жуулчлал
Жуулчны бааз
Монгол орны эрдэс баялаг