Баянхонгор хотоос зүүн өмнө зүгт 100 километр зайд орших Холбоолжийн ягаан давс хэмээн алдаршсан Холбоолж нуур бий. Хүнсний давсны томоохон орд газрын нэг бөгөөд эрт дээр үеэс хүмүүс ардын уламжлалт эмчилгээний газар болгож давсаар нь шавар эмчилгээ хийлгэж иржээ. Холбоолж нуурын зэрэгцээ орших Хунт нуурт төрөл бүрийн усны шувууд, тэр дундаа хун шувууд ихээр цугладаг байна.