team

Ж.ЭНХЖАРГАЛ

Англи хэлний багш орчуулагч

1996 онд Улаанбаатар их сургуулийг “Монгол-англи хэлний багш, орчуулагч” мэргэжлээр төгссөн. 1999 – 2003 онд Баянгол дүүргийн 40 дүгээр ЕБС-д англи хэлний багшаар ажилласан. 2002 онд “англи хэлний багшийн заах арга зүй эзэмшсэн” сертификатыг авсан бөгөөд тухайн жилдээ Баянгол дүүргийн багш нарын ур чадварын уралдаанд II байранд шалгарсан. 2003-2006 онд Англи улсын Лондон хотод хэлний сургалтанд мэргэжил дээшлүүлсэн. Канадын CTF, Монголын FMESU англи хэлний хамтарсан хөтөлбөрт байнга хамрагдаж ур чадвараа дээшлүүлж ирсэн туршлагатай багш юм. 

2012-2016 онд GJTT компанид зохион байгуулагч, 2016 оноос “Бүүжим экспедишн” компанид аяллын хөтчөөр ажиллаж ирсэн. Guide боловсролын төвд 2018 оноос англи хэлний багшаар ажиллаж аяллын хөтөч болох суралцагсдад аялал жуулчлалын салбар дахь үг хэллэгийн хичээл зааж байна. Ж.Энхжаргал багш суралцагсдын англи хэлийг дэмжих, урам өгөх, өөрийгөө нээх боломжуудыг олгож ажилладаг онцлогтой. Өнгөрсөн хугацаанд багшлах арга барил, мэдлэг чадварын асуудал дээр суралцагсад сэтгэл хангалуун үнэлгээг өгсөн байдаг нь тус багшийн хэр зэрэг туршлагатай, ажилдаа сэтгэлтэй, хариуцлагатай ханддагийг илэрхийлнэ.

    • Англи хэлний багш
    • Орчуулагч
    • Аяллын хөтөч