АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН СУДАЛГАА

course

    Монголын аялал жуулчлалын хөгжлийн асуудалд “Аялал жуулчлалын орчны бүс” гэдэг ойлголт чухал байдаг. Орчны бүсийн байгалийг хамгаалах, эдийн засаг ба соёлын үүргүүдийг тодорхойлох, хэрхэн төлөвлөлт хийх зэрэг нь хойшлуулшгүй асуудал юм. Тухайлбал, Өгий нуурын орчны бүсэд хаана нь жуулчны бааз барих, хаана нь барилга байшин барихгүй хамгаалах, хаана нь эргийн аялал хийх гэх мэт зохицуулалт хэрэгтэй. Бидэнд хамгийн муу жишээнүүд бий. Тухайлбал, Горхи-Тэрэлж нь “байгалийн цогцолборт газар” гэсэн утгаа алдаж замбараагүй хөгжил бүхий хот суурин болох зам руу орсон нь хэтийг харсан төлөвлөлт, судалгаагүй явж ирсэнтэй холбоотой. Цонжинболдог толгой дахь Чингис хааны морьт хөшөөний цогцолбор нь маш том бүтээн байгуулалт болсон боловч “аялал жуулчлалын чухал газар” байж чадахгүй болсон. Эргэн тойронд нь ямар ч төлөвлөлтгүй газар олголт явагдаж, зах нь харагдахгүй хашаа хайс хатгаж, олон салаа шороон зам үүсэж, байгалийн ногоон үзэмж байхгүй болсон учраас тэрхүү том бүтээн байгуулалтын үнэ цэнэ алдагдсан юм. 

    Аймаг, сум бүр аялал жуулчлалын ач холбогдолтой газруудыг тогтоох, бүсийн хил хязгаарыг тэмдэгжүүлэх, түүх, соёлын дурсгалуудыг тодорхойлох, аяллын бүсийн уул нуруу, гол усыг нэршлийг баталгаажуулах ёстой. Аялал жуулчлалын бүсийг тодорхойлсны дараа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг төлөвлөлт хийх шаардлагатай болно. Байшин бүхий зочид буудал барих уу, гэр бүхий жуулчны бааз байгуулах уу, бүгд нэг ижил загвар, өнгөтэй байх уу, хог хаягдлын санг хаана төвлөрүүлэх вэ, хөшөө дурсгалаас ямар зай талбайд барьж байгуулах вэ, жирийн малчин айлуудыг хэрхэн оролцуулах  вэ гэх мэтээр төлөвлөх юм.

     

    Ийнхүү судалсан, зурагласан байдлыг тухайн аймаг, сумын АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ-нд тусгаж орон нутгийн иргэдийн хурлаар батлуулж, төлөвлөгөөний дагуу зураг төсөл хийлгэж, төсөв хөрөнгө хуваарилж урагшлуулахыг “аялал жуулчлалын бодлого” гэж харж болно. Монголиан гайд тур ХХК-ийн судалгааны баг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.  

     

     

     


    СУДАЛГАА ХИЙЖ БОЛОВСРУУЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН
    БУСАД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОВЧ

    • 2021 он, “ТООРИЛ ХААН – Цэцэрлэгт хүрээлэн” төсөл
    • 2020 он, Төв Аймгийн Аялал Жуулчлалын Холбооны үйл ажиллагааны БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ (50 хуудас)
    • 2020 он, Архангай, “ГОЛ МОД II – Аялал жуулчлалын цогцолбор” байгуулах төсөл (147 хуудас)
    • 2020 он, Хэнтий аймаг, “ӨНДӨРХААН - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төсөл (15 хуудас)
    • 2020 он, Дорнод аймгийн 8 үндсэн маршрутын нэг болох хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх “ГУРВАН УЛСЫН ЧИНГИСИЙН ХЭРМЭН ЗАМ” аяллын чиглэлийг хөгжүүлэх төлөвлөгөө (35 хуудас)
    • 2020 он,  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “БУРХАН БУМЫН ОРОН - энергийн төв” аялал жуулчлалын мастер төлөвлөгөө (50 хуудас)
    • 2020 он, Дорнод аймгийн аялал жуулчлалын ҮНДСЭН МАРШРУТЫГ ХӨГЖҮҮЛЭХ мастер төлөвлөгөө (122 хуудас)
    • 2019 он, Дорнод аймгийн БОАЖГ, “Дорнод - Аялал Жуулчлалын НЭГДЭЛ”-тэй хамтран  “Дорнод аймгийн Аялал жуулчлалын маршрут ба аялал жуулчлалын бүтээн байгуулалт” ХЭЭРИЙН СУДАЛГАА ба дүгнэлт (7000 км аяллын судалгаа)
    • 2018 он, “Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ” (173 хуудас)
    • 2018 он, Орос – Монгол – Хятадын ХАҮТ-ын хурал, “Монголын зүүн бүсийн аялал жуулчлалын нөхцөл байдал” илтгэл хэлэлцүүлэг
    • 2018 он, Мишээл ЕХРО төвд “WONDER TRAVEL – 2018” дотоод, гадаад аялал жуулчлалын үзэсгэлэн.
    • 2017 он, “Улаанбаатар хотын аялал жуулчлалын газрын зураг” боловсруулах төсөл
    • 2017 он, “МОНГОЛ ОРНЫ ЛАВЛАХ” номын 3 дахь хэвлэлт
    • 2017 он, БНИУ дахь Монголын ЭСЯ-тай хамтран Жакарта хотод “МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ” байгуулах төслийн ерөнхий зөвлөх, хамтран гүйцэтгэгч
    • 2016 - 2018 он Японы Киото Сэйнан Ротари клубтай хамтран 1000 МОД ТАРИХ” сайн үйлсийн аян
    • 2015 он, МӨАУМХ-той хамтран “Тайпэй - ОУ-ын өрхийн эмч нарын чуулга уулзалт”-д оролцох Монголын төлөөлөгчдийн аялал
    • 2014 он, “ӨМӨЗО, Авга хошуу, Шилийн гол аймаг, Шулуун хөх хошуу, Хөх хот, Ордос дахь Чингис хааны түүх, XIII – XY зууны монголчуудын түүхэнд холбогдох газар”  судалгааны аялал
    • 2013 он, МЗХ, БНАСАУ-ын Аялал жуулчлалын газрын төлөөлөгч E & A ХХК-тай хамтран  “Монгол улс ба БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой”-д зориулсан  Хүннү Айр-ын чартер нислэгтэй аяллын баг зохион байгуулах төсөл
    • 2013 он, Орхоны хөндийн өв соёл – АЖ-ын холбоотой хамтран “Орхоны хөндийн аялал жуулчлалын бүсийн орчны хог хаягдлыг цэвэрлэх аян”
    • 2012 он, Монгол орны баруун бүсийн аяллын маршрутын судалгаа (4600 км)
    • 2010, 2009, 2008 он, “Аялал жуулчлалын бүсийн орчны хог хаягдлыг цэвэрлэх аян”
    • 2010 он, Аялал жуулчлалын мэдээллийн сан www.touristinfocenter.mn веб угсралт
    • 2009 он, Монгол орны зүүн өмнөд болон өмнөд бүсийн аялал жуулчлалын маршрутын судалгаа (2450 км)
    • 2009, 2012 он, МАЖХ-той хамтран “Аяллын хөтчийн ур чадвар - 2009” семинар
    • 2008 он, Монгол орны төв болон хойд бүсийн аяллын маршрутын судалгаа  (2100 км)
    • 2007 он, Монгол орны зүүн бүсийн аяллын маршрутын судалгаа  (920 км)
    • Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө
    • Сумын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө
    • Аймаг, сумын аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө
    • Бүс нутгийн аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө
    • Аялал жуулчлалын цогцолборын төлөвлөлт, менежментийн төлөвлөгөө
    • Жуулчны бааз байгуулах, цэцэрлэг хүрээлэн байгуулах төсөл ... гэх мэт

     

    Аялал жуулчлалын МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨ нь дараах агуулгаас бүрдэнэ.

    • Үндэслэл
    • Мастер төлөвлөгөөний зорилго, зорилт, төлөвлөлт
    • Аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл байдал
    • Аялал жуулчлалын салбарын өнөөгийн бодлого чиглэл, олон улсын хандлага
    • Аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын зорих газрууд
    • Аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөвлөлт
    • Аймгийн аялал жуулчлалын гадаад, дотоод сурталчилгааны маркетинг
    • Аймгийн аялал жуулчлалын төлөвлөлт, эдийн засгийн судалгаа ба тооцоолол

     Нарийвчилсэн дэд сэдвүүд:

    • Аймгийн аялал жуулчлалын СВОТ шинжилгээ
    • Аймгийн зорих газруудын нөөц, даац, чанар
    • Сумуудын нөөц боломж, үйлчилгээний чанарын судалгаа
    • Төлөвлөлтийн болон Эдийн засгийн зөвлөмж
    • Аймгийн дэд бүтэц ба зөөлөн дэд бүтцийн нөхцөл байдал
    • Сум тус бүрийн аялал жуулчлалын шилдэг газрыг тодорхойлох
    • Аймгийн дотоод аялал жуулчлалын боломжит маршрутыг зураглах
    • Аймагт гадаад жуулчдыг аялуулах аяллын төрлийг тодорхойлох (Зэрлэг ан амьтан ажиглах, спорт загасчлал, шувуу ажиглах, завины аялал, ангын аялал, уул уурхайд түшиглэсэн аялал жуулчлал, нохойн чарганы аялал, соёлын аялал, агуйн аялал жуулчлал, морин аялал, албан хэргийн аялал жуулчлал ... гэх мэт)
    • Тусгай сонирхлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн төлөвлөлт
    • Нутгийн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт
    • Нуурын эргийн аялал жуулчлал
    • Эрүүл мэнд, рашаан усны аялал жуулчлал
    • Фермерийн аялал жуулчлал буюу НИТАЖ
    • Өвлийн аялал жуулчлал
    • Аялал жуулчлалын газар олголт хийх зөвлөмж
    • Нүүдлийн гэр буудлын технологи
    • Байршуулах ба хоол үйлчилгээний хүний нөөцийн төлөвлөлт
    • Аялал жуулчлалын  сурталчилгаа
    • Дижитал сурталчилгаа
    • Жуулчны мэдээллийн төв байгуулах
    • Аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох
    • Зочид буудлын стандарт
    • Жуулчны баазын стандарт
    • Эко гэр буюу иргэдийн нөхөрлөлийн үйлчилгээнд тавигдах шаардлага
    • НИТАЖ-ын малчин өрх, малчдын нөхөрлөлийн гэрийн үйлчилгээнд тавигдах шаардлага
    • Аяллын хөтчийн стандарт
    • Эко бие засах газрын стандарт
    • Зорих газруудын тэмдэг тэмдэглэгээ
    • Монгол улсын аялал жуулчлалын салбарын бодлогын тойм 

Аймаг, сумынхаа аялал жуулчлалын судалгаа ба мастер төлөвлөгөөг хийлгэхэд хэр зэрэг хугацаа шаардлагатай вэ?

Аймгийн хэмжээний судалгаа ба Мастер төлөвлөгөөг боловсруулахад 4-5 сарын хугацаа шаардлагатай. Сумын хэмжээний судалгаа ба Мастер төлөвлөгөөг хийхэд 1- 1.5 сарын хугацаа шаардлагатай.

Аймгийн мастер төлөвлөгөөг хийлгэхэд “тендер” зарлаж хийх багийг шалгаруулдаг. Тендерт оролцох боломжтой юу?

Тендерт оролцож болно. Гэвч тендерийг шударга бус явагддаг гэж үздэг учраас зайлсхийдэг. Шууд хүсэлт гаргасан аймаг суманд хариуцлагатай, чанартай судалгаа ба төлөвлөгөө хийж өгөх бүрэн чадвартай баг, туршлага бий.

Судалгааны баг ямар бүрэлдэхүүнтэй байх вэ?

Багийн бүрэлдэхүүн нь аялал жуулчлалын салбарт 10-аас дээш жилийн туршлагатай, магистер ба түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлийн болон мэргэшсэн, салбарын бодлого төлөвлөлтөд идэвхтэй оролцдог хүмүүсээс бүрдсэн. Түүхийн, газарзүйн, байгаль орчны зөвлөхүүд дагалдан ажиллана.

Судалгааны багийн бүрэлдэхүүнд орон нутгаас хүн оролцуулж болох уу?

Судалгааны багт тухайн орон нутгийг сайн мэдэх хүнийг төлөөлөл болгон оролцуулж хамтран ажиллах бүрэн боломжтой.

Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааны төлөвлөлт ямар байх вэ?

3-5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “дунд хугацааны хөтөлбөр” байна.

Мастер төлөвлөгөөний бичиглэл, зураглал, хэмжээ ямар байх вэ?

Мэргэжлийн хэвлэлийн дизайнер ажиллаж, статистик үзүүлэлтүүдийг график загвараар илэрхийлнэ. Маршрутыг хэвлэлийн дизайнер зурж аялах зай, очих газруудын нэрийг тусган зураглаж хавсаргана. А4 хэмжээтэй 160-180 хуудас материал байна.

Мастер төлөвлөгөөний гэрэл зургийн сан ямар байх вэ?

Сум тус бүрийн нөөц газруудыг очиж үзэн дүгнэлт гаргах ба гэрэл зургийн санг бүрдүүлж файлаар нь хүлээлгэн өгнө. Мөн зорьсон газруудын жагсаалтыг GPS тэмдэглэгээний хамт хавсаргана.