|
Эхлэх өдөр |
Дуусах өдөр |
Хичээллэх цаг |
Нийт цаг |
|
2012.05.11 |
2012.6.25 |
18:00 – 21:00 |
120
/60 минутаар/ |
|
Хичээлийн бүтэц |
Бүртгүүлэхэд авчрах зүйл |
|
Лекцийн 80% нь Power point
Лекц монгол хэл дээр
Дадлага хичээл гадаад хэл дээр
Хичээлийн 60% нь лекц
Хичээлийн 40% нь дадлага |
Цээж зураг 1%
Иргэний үнэмлэх
Төлбөрийн 50-100%
|
|
Хичээлийн төлбөр: |
Бүртгэх хаяг |
|
200 000
/хоёр зуун мянган төгрөг/ |
Зоос гоёлын баруун талд 1-р дэлгүүрийн ард 12А байр, 1 тоот
Утас: 320493, 319776, 99247656
Өдөр бүр 09:00 – 21:00 цагийн хооронд бүртгэнэ. Ням гаригт office амарна. |
|
Таны асуултанд хариулъя. |
|
Суралцагчийн доод насны хязгаар байгаа юу. |
Тийм, 16 наснаас дээш байх. |
|
Суралцагчийн дээд насны хязгаар байгаа юу. |
Тийм, 60 наснаас доош байх. |
|
Заавал гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой юу. |
Хэрвээ guide хийх гэж байгаа бол гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой |
|
Төгсөөд ажлын байр байгаа юу. |
Хавар 5 дугаар сараас эхлэн жуулчны хөтөчөөр ажиллуулах боломжтой. |
|
Жуулчны хөтөчөөс өөр ажлын байр байгаа юу. |
Гадаад хэлний багш, аяллын менежер, оффис ажилтан, жуулчны баазын ажилтан, жуулчны мэдээллийн төвийн ажилтан, музейн тайлбарлагч, гадаад хэлтэй аяллын жолооч зэрэг ажлын байрууд бий. |
|
Дадлага ямар ямар хэл дээр хийгдэх вэ. |
Англи, орос, герман, япон, солонгос, хятад, франц хэл дээр зохион байгуулагдана. |
|
Гадаад хэлний дадлага хичээлийг англи, орос гэх мэтээр хоёр хэлээр сонгох боломж бий юу. |
Дадлага хичээлийн цагийн ихэнх нь давхцах учраас хоёр хэлээр сонгох боломж бараг байхгүй. |
|
Дадлагын ямар хэлбэрүүд байгаа вэ. |
Жуулчинд газарчлах дадлага
Музей тайлбарлах дадлага
Морь унах дадлага
Хөдөө явах замд тайлбар хийх дадлага
Монгол гэрт зочлох дадлага |
|
Ажлын байранд баталгаатай зуучлагдах уу. |
Элсэлт бүрийн 40-60% нь ажлын байраар хангагддаг. Гэвч суралцагч өөрөө маш хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. |
|
Гарын авлага материалаар хангагдах уу. |
Хичээлд 100%-ийн ирцтэй бол бүх лекц хичээлийн эмхэтгэлийг урамшуулал болгон өгнө. Мөн орчуулан тайлбарлах дадлагын хичээлээр бататгасан асуулт бүхий гарын авлага материал тараагдана. |
|
Хичээлийг ямар багш нар заах вэ. |
Guide төвийн захирал Ч.Буянбадрах Mongolia trails ХХК-ны захирал С.Алдархишиг Морин хуур чуулгын морин хуурч, хөөмийч, МУСТА Н.Ашит Арц суварга ХХК-ны орчуулагч Ч.Баярмаа Mongolia trails ХХК-ны захирал Я.Гантөмөр ЮНЕСКО, Нүүдлийн соёлыг судлах ОУ-ын хүрээлэн, ЭША М.Дорждагва Улаанбаатар чуулгын уртын дуучин, МУГЖ Г.Хонгорзул ОБЕГ-ын мэргэжилтэн, Тэргүүн ахмад Б.Дэлгэрмаа Селена трэвэл ХХК-ны аяллын тогооч Д.Хайвий Барубун Герман хэл сургалтын төвийн захирал Ш.Жавзандулам GE компаний Монгол дахь төлөөлөгчийн газрын захиргааны албаны ажилтан М.Хатантуул Guide төвийн үе үеийн төгсөгч, жуулчны хөтөч тайлбарлагч нар Г.Энхзул, А.Энхцэцэг, М.Онон, М.Мөнхболор, Г.Мөнхзаяа. Г.Гантуяа С.Анхбаяр, М.Гантулга |
|
Жуулчны хөтөч хийхгүй ч гэсэн тус сургалтанд хамрагдаж болох уу. |
Монгол орныхоо талаар маш өндөр хэмжээний мэдлэгтэй болохыг хүссэн хэн ч бай энэ сургалтанд хамрагдаж болно. |
|
Хичээлийн явцад ямар нэгэн нэмэлт төлбөр авах уу. |
Сургалтын төлбөр болох 200 мянган төгрөгөнд бүх зардал багтсан учир ямар ч нэмэлт төлбөр авахгүй. |
|
Орчуулан тайлбарлах хичээлийг ямар багш нар заах вэ. |
Жуулчны хөтөч орчуулагч хийж байсан, аяллын туршлагатай, гадаад хэлний мэдлэг сайтай, туршлагатай багш нар заана. |
|
Ээлжийн ажилтай бол тус сургалтанд хэрхэн яаж 100% суралцах вэ. |
Сууж чадаагүй хичээлээ бүртгээд, дараа дараагийн элсэлтүүд дээр нөхөн суух боломжтой. |
|
Төлбөрөө төлсний дараа ямар нэгэн шалтгаанаар сууж амжихгүй болсон тохиолдолд төлбөр буцааж олгох уу. |
Төлбөр төлөгдсөний дараа сургалтын гэрээ байгуулдаг. Ямар ч тохиолдолд буцаан олгох боломжгүй тухай заасан байгаа. Харин дараагийн элсэлтэнд суух юмуу, өөрийн оронд өөр суралцагч суулгах боломжтой. |
|
Нэг элсэлт хэдэн суралцагчтай вэ. Жилд хэдэн элсэлт авах вэ. |
Нэг элсэлтэнд 20-30 элсэгч авна. Жилд 6 элсэлт зохион байгуулна. |
|
Намар, өвөл, хаврын элсэлтийн ялгаа гэж бий юу. |
Намар ба өвлийн элсэлт харьцангуй суралцагч арай сийрэг байдаг. Жуулчны улирал хүртэл үзсэн хичээлээ давтан өөрийгөө бэлдэх цаг завтай. Хаврын элсэлт суралцагч ихтэй, шахцалдах талтай. Элсэлтийн дарааллаар буюу намрын, өвлийн элсэлтүүд хамгийн түрүүнд ажилд зуучлагддаг давуу талтай. |
|
Энэ жилийн сургалтын онцлог ямар байх вэ. |
Аялал жуулчлалын 40 гаруй компани тус төвөөс хөтөчөө авдаг. Сүүлийн үед компаниуд өөрсдийн аяллын хөтөлбөрийн дагуу хөтөч бэлдүүлэх хүсэлт тавьж байгаа учир, хичээлийн хөтөлбөр дэх аяллын маршрут чиглэлийн тухай улам нарийвчилсан сургалт явагдана. Мөн тус сургалт 5 жилийн турш зохион байгуулагдаж байгаа учраас жил бүр чанарын хувьд ахидаг. |
|
Суралцагсдад ямар давуу тал бий болох вэ. |
Юуны өмнө Монгол эх орныхоо тухай маш өндөр мэдлэгтэй болно.
Аялал жуулчлалын энгийнээс эхлээд хүндэвтэр гадаад үг хэллэг сурна.
Ямар ч хүний өмнө сандралгүйгээр өөрийгөө илэрхийлэх чадвартай болно.
Зорилго нэг, санаа сэтгэл нэг найз нөхөд шинэ хамт олонтой болно.
Бие биенээсээ суралцах, мэдээлэл солилцох бүхий л суваг, сүлжээг мэддэг болно. |
|
Ямар багш нар хичээл заах вэ. |
Тус төвд 5 жилийн турш хичээл зааж буй олонд алдартай хүмүүс, аяллын маш туршлагатай, багшлах ур чадвар сайтай багш нар хичээл заахаас гадна тус төвийн захирал өөрөө бүх хичээлийг удирдан зохион байгуулна. |
|
Хичээлээс гадуур ямар нэгэн бүтээлч ажлууд бий юу. |
Жил бүрийн 6 дугаар сард “Туул гол” цэвэрлэгээний аян, 7-10 хоногийн “Бахархалт Монгол орон” аялал, хөтөч нарын дунд “шилдэг илтгэлийн уралдаан” зэргийг зохиодог. Эдгээр арга хэмжээнд оролцохыг хүссэн суралцагч нар оролцох бүрэн боломжтой. |
|
Ямар ч дүнтэй суралцсан бай, сертификат олгох уу. Сертификатанд ялгаа зааг бий юу. |
Суралцсан хүн бүрт сертификат олгоно. Ямар нэгэн ялгавартай сертификат байхгүй. |
|
Эрхэм Та тус төвийг зорьж ирснээр өөртөө маш том
оюуны хөрөнгө оруулалт хийж чадна.
Манай хамт олон Таны сонголтыг хүндэтгэн угтах болно. |
|
|
|
|
|