Цомцогт баавар цэцэг

Орон нутгийн нэр нь Баавар цэцэг, бэр цэцэг, тосон тором.  Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Монгол Алтай зэрэг нутагт тархсан. Уулын хээр, ойт хээрийн бүслүүр, хээрийн бүсэд тэгш тал, нугархаг хээр, алаг өвст нуга, сөөгөн ширэнгэ, хайргархаг ба чулуурхаг хээржүү газар ургана. Олон наст өвс. Иш нь  15-50 /57/ см өндөр, дунд хэсэгтээ бараг нүцгэн. Үндэс орчмын навчис 2-14 см урт, 0,5-2,5 см өргөн. 7,8 сард цэцэглэж үрлэнэ. Элэгний галаас болж толгой өвдөх, уушигны халууны ханиад, элэг муудаж бүх бие ногоон шар өнгөтэй болох  үед тустай.