Шарнад цөөвөр (Cuon alpinus Pallas, 1811)

Баг. Мах идэштэн - Carnivora
Овог.
Чонынхон - Canidae

Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд "устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд "устсан” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Бие 110 см, сүүл 50 см орчим урт. Саарал чононоос жижиг, үнэгнээс том. Зүс тод улаан зээрд. Хэвэл, суга, цавь, чихний дотор тал цайвар. Сүүл саарал чононыхоос урт сагсгар, үнэгнийхээс арай богино, жигд улаан буурал. Завж, багалзуурын үс урт.

Тархац, байршил нутаг: Монгол дахь тархац дэлхийн тархацын хойд захад хамаарна. Өнгөрсөн зуунд Хэнтий, Хөвсгөл орчмын уулс, Хангай, Монгол Алтай, Алтайн өвөр говь, Өмнөговийн уулсаар ховор биш тохиолддог байжээ. 1930 онд Өмнөговийн Ноён, Сэврээ, Нэмэгт ууланд агнасан, дөчөөд онд Цагаан богд, Эдрэнгийн нуруу, Суман хаданд үзсэн мэдээтэй. 1950 онд Монгол Алтайд устаж, Хөвсгөл орчимд алга болж, Өмнөговь, Алтайн өвөр говь, Говь-Алтайн зарим уулсаар ховорхон үзэгдэх болов. Сэгс цагаан богдод 1967 онд хэд хэдэн удаа үзэгдсэн, 1968 онд Өмнөговийн Алтан ууланд хавханд орсныг тухайн үед нутгийнхан мэдээлж байв. Өмнөговийн Зөөлөн ууланд 1969 онд хавханд орсон тохиолдол Монголд байгаагийн хамгийн сүүлчийн бодит баримт нотолгоо болно. 1991 оны өвөл Тува Монголын хил орчимд улаан чоныг харсан хоёр тохиолдол бий. 1988 онд монголын хил залгаа Тес-Хемийн районд 4 улаан чоно хоёр хонь барьсан, Цагаан толгойн заставын офицер Гаврилов улаан чоно харсан хэмээх баримтууд бүртгэгджээ. Мөн 1995-1996 онд Байгалийн чанадын өмнөд бүс нутгаас 4 улаан чонын арьс бэлтгэсэн мэдээ бий. Харин түүнээс хойш цөөвөр чоныг үзсэн, олдсон үнэмшилтэй мэдээ алга. Одоо зөвхөн Алтайн өвөр говьд Аж Богдын нуруунаас Тост уул хүртэл, ялангуяа, Цагаан Богд орчим, Өмнөговь, Хөвсгөлийн уулсаар тохиолдож магадгүй хэмээн судлаачид тэмдэглэдэг.

Амьдралын онцлог: Аргаль, янгир, туулай элбэгтэй говийн хад, цохиот уулс, бор гөрөөс, хүдэр, буга нутагладаг Хөвсгөлийн тайгын ян сарьдагт байршдаг байжээ. Бөөн, сүргээр явж, иддэг амьтнаа хоморголж барьдаг. Гөрөөсний сэг зэмд ирнэ. Өнгөрсөн зуунд малд байнга довтолдог байсныг нутгийнхан ярьдаг. Өмнөговийн Ноён ууланд агуйд үүрлэж, хоёр бэлтрэг гаргасныг нутгийн анчин олсон мэдээ бий. I, II сард отолж, IV сард бэлтрэглэсэн мэдээтэй.

Тоо толгой, хомсдох шалтгаан: Тоо толгойн тухай мэдээ байхгүй. Малд халдахад агнадаг, хоол болдог амьтан ховордож цөөрсөн, чоно, ирвэс элбэгшиж, тэжээлийг булаасан зэргээс устаад байгаа дэлхийн хэмжээнд ховордсон зүйл.

Хамгаалсан байдал: 1973 оноос хуулиар агнахыг хориглож, улмаар Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэсэн. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралт, Олон улсын болон Монгол улсын улаан номд тус оруулжээ. Тархаж байсан нилээд нутаг улсын тусгай хамгаалалттай нутгийн сүлжээнд хамрагдсан.

Хамгаалах арга хэмжээ: Монголд байршиж, түр шилжин ирж болзошгүй нутагт судалгаа хийж, устсан эсэхийг үнэлэн тогтоох, сэргээн нутагшуулах эсэх асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт саналыг боловсруулах, удмын санг хадгалах арга хэмжээ авах.

Cuon alpinus Pallas, 1811
Carnivora
Canidae
Asitaic wild dog

Status: very rare species.  Globally, according to IUCN Red List Categories and Criteria, the species listed as-Dangered; Regional evaluation-Extinct.

Distribution and range: Distribution in Mongolia is considered to be the northern edge of global distribution. During the last century, common in the mountains of Altai, Khangai, Khentii, Khovsgol, Trans-Altai and Omnogvi. By the 1950’s they were extinct in Mongol Altai, disseaping in Khovsgol, and were rarely seen in the mountains of Omnogovi, Southern Altai Govi and Govi-Altai. It was reported that 4 wild dog hides were processed in the Baikal Lake area in 1995-1996. Since then there was no other reliable sightings. Scientist noted that they may still occur in Altai southern Govi from Aj Bogd Range to Tost Mountain area especially around Tsagaan Bogd, in Omnogovi, mountains around Khovsgol.

Habitat: Since availability of ungulate prey species, such as mountain sheep (Ovis) and mountain goat (Ibex), as well as rabbits for prey was an important factor for habitat selection, ice caps and mountain tops in Khovsgol taiga was favorite habitation area. Used to live in caves of Noyon Mountain in Omnogovi Aimag.

Population and Threats: Information on the population is not available Persecuted when they attacked livestok. Believed to be extinct as their prey populations decreased, the species faced competition for prey from predators such as Wolves (Canis lupus) and Snow Leopards (Uncia uncia).

Conservation Measures: Hunting prohibited since 1973. Included in the list of very rare animals in the Mongolian Law on fauna,  Included in the Mongolian Red Book (1987), the International Red Book and Appendix II, convention on International Trade in Endangered Species (CITES).

Included in the list of very rare mammals in the Mongolian law on Fauna, Mongolian Red Book, Mongolian Red List of Mammals;  Substantial parts of the previous distribution area is protected within the Network of State Protected Areas.(NSPA).

Further Actions: Survey possible and potential habitation areas, assess whether extinct or not, develop proposal based on scientific facts about possibility of reintroduction, take measure to preserve the gene pool.

Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1954, 2. Дуламцэрэн, 1972, 3. Гептнер нар, 1967, 4. Цэвэгмид, 1963, 5. ОСТСО-ийн улаан ном, 1983, 6. Дуламцэрэн, 1992, 7. Шагдарсүрэн нар, 1987, 8. Олон улсын улаан ном, 1988, 9. CITES, 1991, 10. Савельев, Шурыгин,1997,11. Пузанский,1997, 12.Соколов,1996, 13. Шийрэвдамба, нар, 1997. Эх сурвалж: Монгол улсын Улаан ном, 2013