Суман могой

Алтайн цаад говь, Говь-Алтайн нуруу, говийн хойлд хэсгээр сайр адарга, хайрга бүхий элсэн цөл, баянбүрдүүдэд тааралдана. Хурдан шаламгай хөдөлгөөнтэй, хоргүй могой. Биеийн урт нь 91 сантиметр, нарийхан, сүүл нь 25-30 сантиметр орчим, Хоншоорын дээд тал нь ховилтой, биеийн нуруун тал нь цавар шаргал эсвэл хүрэн өнгөтэй, толгойн бамбайн хайрс орчмоос эхлэн биеийн тууш үргэлжилсэн 4 бараан судалтай. Ижижг гүрвэл, шавьжаар хооллоно. 5-11 өндөг гаргаж үржинэ.