Мазаалай (Urus arctos gobiensis Socolovet Orlov, 1992)

Баг. Мах идэштэн - Carnivora
Овог.
Баавгайнхан - Ursidae

Статус: Нэн ховор, үйлдвэр зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн.

Таних шинж: Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг байжээ. Шар хулсны нурууны Хөшөөтийн булагт хавар амьдаар барьсан шармаахайн биеийн урт 167 см, сэрвээний өндөр 79 см, биеийн жин 138 кг. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хар хүрэн сор үстэй, цайвар шаргал ноолууртай. Хөлний өвдөгөөс доош хэсэг болон хүзүү их биеэсээ бараавтар. Хүзүү, далны шонтон хэсэгт цагаан цайвар толботой, зарим бодьгалд ялангуяа эвш, залуу амьтдад ажилглагддаггүй. Зүс нас хүйснээс хамааран өөрчлөгдөж байдаг. Хумс цайвар өнгөтэй, шулуундуу, мохоо, бүдүүн богинохон. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй.

Тархац байршил нутаг: 1930-аад онд Алтайн өвөр говийн баруунаа Аж богдын зүүн үзүүр, зүүнээ Тост, Нэмэгт уул, хойшоо Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баянбүрд, Эдрэнгийн нуруу, өмнөө улсын хил хүртэлх нутагт тархаж байв. Зүүнээ Цагаан богд, баруунаа, Баруун тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархацынхаа тэн хагасаас бага нутагт Cэгс цагаан богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас Ингэс уулын хавиар байршина. Шар хулс, Цагаан тохой, Цагаан бургас, Өлзий бэлгих, Хөшөөт зэрэг булаг шандын ойролцоох хад бартаат намхан уулсаар гүйдэлтэй. Зүүнээ Тост уул, баруунаа Майхан булаг, Хар хайрхан хойшоо Эдрэнгийн нуруу хүртэл тохиолдлоор үзэгдэнэ. Тархац нутаг 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж, 18000 ам км нутагт байршиж байна.

Амьдралын онцлог:  XI-XII сард хадны агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур, нүх хэвтгэр засан ичээлнэ. Зун задгай усны ойролцоо нутаглана. Эвш жил өнжиж төллөнө. Зун отолно. Эвш хавар эрт II-III сард ичээндээ ихэвчлэн нэг, заримдаа ихэр аламцаг төрүүлнэ. Ургамал голлон иднэ. Зун зээргэнэ, хармагийн жимс, хавар намар бажуурын үндэс, зэгс, зээргэнэ, махирс, сухай, хялгана, хөмүүл зэрэг ургамлаар хооллоно. Амьтдын зүйлээс тураг амьтдын сэг, туулай, шишүүхэй, чичүүл зэрэг мэрэгчид, шувуу, гүрвэл, шавьж зэргээр идээшлэнэ. Голдуу шөнө хоол тэжээлээ олно. Тэжээл ховортойд нэгнийгээ барьж иддэг. Мазаалайн идэш тэжээлд 33 зүйл ургамал, 18 зүйл амьтны гаралтай хоол тэжээл улирлын онцлогоос хамаарч харилцан адилгүй оролцож байна.

Тоо толгой, хомсдох шалтгаан: 1960-аад онд 15-20 толгой, далаад оны дундуур 20 гаруй, 1980 оны эхээр 25-30, наяад оны сүүлчээр 50-60, 1990 оны эхээр 30 гаруй толгой байжээ. Автомат камер болон генотипийн судалгаагаар, 22-31 толгой байгааг тогтоосон. Жил жилийн их хэлбэлзэлтэй, хэт хуурай, эрс тэс уур амьсгал, ус, тэжээлийн байнгын гачаалтай байдал үхэж хорогдох, тоо толгой, үржил төлжлийг нь хязгаарлах хүчин зүйл болдог. Аялагчид тохиолдлоор хөнөөх, нялх аламцаг барих зэргээр хороодог. Түүнчлэн хоргодож үүрлэх, ичээлэх орчны хулс, бутан шугуй ширэнгийг хадах, хүн, мал суурьших зэргээр хэвийн амьдралыг өөрчлөх, үргээж дайжуулна. Ус, тэжээл хүрэлцээгүйгээс нутаг, тэжээлээ булаалдах, нэгнийгээ барих явдал байдаг. Алт зэрэг ашигт малтмалыг мазаалай баавгайн тархац нутгийн хүрээнд хууль бусаар хайх, олборлох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Устах аюулд орсон амьтан.

Хамгаалсан байдал: Мазаалайг баавгай агнахыг 1953 оноос хуулиар хориглож, улмаар Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, үндсэн байршил нутгийг Говийн их дархан цаазат газарт хамруулав. Монгол улсын улаан номд оруулсан. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралтад бүртгэгдсэн. 2013 оноос БОНХЯ-наас санаачлан тусгай ажлын хэсэг байгуулж, экологи, биологийн, судалгааны ажлыг өргөжүүлэх, амьдрах орчныг хамгаалж, нөхөн сэргээх, биотехнологийн арга хэмжээг тогтмолжуулах зэрэг цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Хамгаалах арга хэмжээ: Баянбүрд, булаг шандын бут сөөг, зэгс хулсан ширэнгийг цөлжилт, хуурайшилт, хүний зохисгүй нөлөөллөөс хамгаалж, нөхөн сэргээх, ус хүрэлцээгүй нутагт задгай ус гаргах, нэмэлт тэжээлийн цэгийг олшруулах, тэжээлийн байнгын нөөцийг бий болгох, хавар хээлтэй үед чанартай тэжээл өгөх, урьд байсан зарим нутагт сэргээн нутагшуулах. Мазаалайн биологи, экологи, генетик онцлогийг судалж, хамгаалах оновчтой арга, төсөл боловсруулж хэрэгжүүлэх, мазаалайн сангийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төр, мэргэжлийн төрөлжсөн хүрээлэн, төрийн бус байгууллагын түншлэлийг сайжруулах, удмын санг хадгалах.

Urus arctos gobiensis
Socolovet Orlov, 1992

Carnivora

Ursidae

Gobi Bear

Status: Very rare, relict species. Globally, according to the IUCN Red List Categories and Criteria, the species listed as- Critically Endangered; Regional evaluation-Critically Endangered.

Distribution and Range: Western bourndaries of the species range in the 1920’s and 1930’s occurred in eastern Aj Bord Mountain in Southern Altai Govi, eastern boundaries extended to Tost and Nemegt Mountains, Khairkhan, Zakhui and Zarman Oases, Edreng Range and southern boundaries to the state border. Presently, they can be found in Segs Tsagaan Bogd to the east, Baruun Toroi Range to the west and Zaraa and Buurin Khar Mountains The range extends from Tsagaan Bogd to the east, Baruun Toroi Range to the west and Zaraa and Buurin Khar Mountains to the north. Less than half of the previous range. Occasionally seen in Tost Uul to the east, Maikhan Bulga, Khar Khairkhan to the west, and Edreng range to the north. Since 1960 the species range shrank 5 times, and occupies 18000 sq km.

Habitat: Hilly rocky areas, close to ponds and springs such as Shar Khuls, Tsagaan Tokhoi, Tsagaan Burgas, Ulziibelgikh and Khoshoot.

Population and Threats: In 1960 there were 15-20 bears, 20 in 1970. 25-30 at the beginning of the 1980’s, 50-60 towards the end of the 1980’s. 30 in the early 1990’s. With use of automated cameras and genotype research the population numbers estimated at 22-31 heads. The population fluctuates from year to year due to the harsh climate and shortage of food and water, which becomes factor limiting population size and reproduction. They are accidentally trapped and killed. Natural habitat area disturbed and encroached by livestock and people clear cutting of habitat shrubbery, illegal mining for gold in the habitat areas; competition for food and territory, even fighting to death for access to water and food.

Conservation Measures: Hunting prohibited since 1953. The main habitat included within the Great Govi Strictly Protected Area, where supplementary feeding is being given. Rangers are responsible for monitoring the scientific research within the Govi Bear habitat. Included in the Mongolian Red Book (1987, 1997) and Appendix I, CITIES. In 2013 with proposal of the Ministry of Environment and Green Development a special working committee was established to carry out research monitoring Mazaalai bear ecology and biology, protect distribution area, restore habitat.

Further Action: Develop and implement protection measures based upon ecological research. Protect and restore vegetation and undergrowth in and around oases ponds and springs. Investigate the feasibility of opening waterholes in areas with inadequate water supplies. Increase the number of feeding stations providing high quality food during the gestation period. Reintroduce in previous range. Study Mazaalai bears biological ecological, and genetical peculiarities, develop proper conservation measure, develop and implement conservation project, intensify “Save Mazaalai project” activities by improving partnership between concerned state, professional specialized institutions and NGOs preserve genetic diversity.

Эх зохиол, мэдээ: 1. Банников, 1954, 2. Болд, 1967, 3. Хотолхүү, 1969, 4. Дуламцэрэн, 1970, 5. Базардорж, 1972, 6. БНМАУ-ын ан агнуурын хууль, 1975, 7. Болд нар, 1975, 8. Намнандорж, 1976, 9. Даш, 1979, 10. Соколов нар, 1980, 11. Ооговин, 1980, 12. Бугаев нар, 1982, 13. Жирнов, 1983, 14. Жирнов нар, 1985, 15. Шийрэвдамба нар, 1997, 16. CITES, 1991, 17. Чулуун, 1988, 18. Бадамханд, 1988, 19. Соколов нар, 1992, 20. Тулгат нар, 1993, 21. Тулгат, 1993, 22. Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутаг, 1994, 23. Тулгат нар, 1992. 24. Batsaikhan et all, 2004, 25. Амгалан нар, 2006, 26. Мижиддорж, 2006, 27. Amgalan et all, 2006, 28. Tserenbataa нар, 2006, 29. Одбаяр нар, 2011, 30. Мижиддорж, Доржготов, 2013.  Эх сурвалж: Монгол Улсын Улаан ном,2013

Сонин сэтгүүлүүдэд дараах материалууд гарсан байдаг. Дэлхийд байхгүй, зөвхөн монголд амьдардаг говийн баавгай. Говьд ийм амьтан амьдардаг тухай мэдээлэл XIX зууны эцсээр эхэлж гарчээ. Биологийн шинжлэх ухаанд Оросын эрдэмтэд болох Орлов, Соколов нар мазаалай нь баавгайн бие даасан зүйл мөн гэж үзжээ. Дэлхий дээр 3 дэд овогт хуваагдах 22 зүйлийн баавгай байдаг. Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд түүнийг Ursus Arctos Gobiensis хэмээн тэмдэглэжээ. Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийд цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголд л байдаг. Түүнийг анх 1920-иод оны эхээр Баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий.


Говийнхон анх “Монголын говь алмастай” гэж ярьдаг байжээ. Яагаад гэхээр мазаалай маань ихэвчлэн хойд хоёр хөл дээрээ зогсож бараа хардаг, хөдөлгөөн удаантай бөгөөд тийнхүү зогсож байхыг нь хүмүүс хараад алмастай андуурдаг байжээ. 1953 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтадын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон. 1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолж ирсэн түүхтэй. Академич А.Болд нарын хүмүүс мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тэр үед 25-50 толгой мазаалай байжээ гэх дүгнэлт гаргажээ.


Бие төрх, амьдрах байдал нь гүйцэд судлагдаагүй байсан энэ амьтныг 1966 онд анх удаа кино оператор О.Уртнасан кино зурагт авч, улмаар намнан авчирч музейн үзмэр болгосон билээ.


Мазаалай нь говь цөлийн амьдралд зохицсон шалмаг түргэн хөдөлгөөнтэй, мохоо бахим хумстай, ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу буурал үстэй, жижигхэн нүдтэй.Мазаалай нь Алтайн өвөр говийн уулсын бэл, сайраар ургадаг бажууны үндсийг ухаж идэхээс гадна зээргэнэ, хармаг жимс, мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьж зэргээр хооллоно. Түүнд хоол тэжээлээс илүү шаардагддаг зүйл бол ус юм. Иймээс голдуу задгай ус, булаг шанд бараадаж амьдардаг. Мазаалай нь Монголын “Улаан ном”-ын нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн. Эм баавгай эвш нь жил өнжин, гол төлөв ихэр аламцаг төрүүлнэ. Шармаахай зун хүрэн бор, өвөл, хаварт бор саарал зүстэй болдог. Хүзүү, хөл нь их биеэсээ бараавтар өнгөтэй, хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Арваннэгдүгээр сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүхэн хэвтэр засаж ичдэг амьтан. Ичээндээ төдийлэн бөх унтахгүй, тарга тэвээрэг аваагүй үедээ ичээнээс гарч хоол хайн тэнэж явдаг. Эмэгчин нь ичээнд байх үедээ 1-2 бамбарууш төрүүлдэг. Эмэгчин мазаалай бамбаруушаа алсын аян хийж чаддаг болтол дагуулж явна.

Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж богд, Тост, Нэмэх уул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн баянбүрд, Идрэнгийн нуруу, Цагаан богд ба Сэгс цагаан богд гэж тогтоосон. Одоо тоологдоод байгаа 40 орчим мазаалай нь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хуваагдан амьдарч байна. Өөрөөр хэлбэл, Говь-Алтай аймгийн Атас-Ингэс уул, Шар хулсны баянбүрд, Баянхонгор аймгийн Цагаан богд зэрэгт байгаа юм. Эдгээр газрууд  хоорондоо 100-250 километр зайтай учраас үлдсэн цөөхөн мазаалай нь нэг нэгнийгээ олж чадахгүй, үржил орооны цагаараа эвцэлдэхгүй байгаа аж.  Үржил нь цаг агаараас хамааралтай бөгөөд зуны 6-8 дугаар сард үргэлжилдэг. Эвш жил өнжиж төллөдөг, гол төлөв ихэр аламцаг гаргана. Бамбаруушаа 1-2 настай болтол нь дагадаг. Зарим бамбарууш эхийгээ харамлаад үржилд оруулдаггүй. Судалгаагаар мазаалай 10 хүртэл насалдаг гэдгийг тогтоожээ.

Мазаалай амьдрах чадварынхаа хувьд байгалийн элдэв бэрхшээлийг даван туулах, дасан зохицох өндөр чадвартай. Малчдад бэлчээр нутгаа булаалгаж цөл рүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77%-ийг ургамал, 23%-ийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр  болгосон байна. Мазаалай маш эмзэг амьтан учраас айлгаж цочоож болохгүй. Байгалийнх нь нөхцөлд аясаар нь байлгаж, тархан нутагшдаг газрынх нь заг, шагшуургыг огтлохгүй, булаг шандыг  ариун байлгах нь чухал ажээ.

Харахад удаан болхи ч маш хурдан хөдөлгөөнтэй, говийн толгод дундуур явахдаа хоёр хөл дээрээ зогсож бараа хардаг. Мазаалайн хойд хөл хүний тавхайн мөртэй хэлбэр, дүрсээрээ ойролцоо байдаг нь сонирхолтой. Мөн говьд ургах хармаг жимсийг идэж согтоод хүн мал руу чулуу хүртэл нүүлгэн, цээжээ балбан бахирдаг этгээд зантай гэнэ. Үүнийг харсан говийн анчид “энэ жил хармаг их ургажээ дээ” хэмээн хэлэлцдэг ажээ. Халуун наранд халж иссэн жимс ийнхүү мазаалайг согтоодог байна.

Мазаалайг бүрэн судална: Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багт "Мазаалай хамгаалах төв" байгуулжээ. Хэдийгээр судалгаа, шинжилгээ хийх төв байрыг барьж дууссан ч шаардлагатай техник технологи, багаж төхөөрөмжийг нийлүүлэх компани, аж ахуйн нэгж олдоогүй байсан юм. Өнгөрсөн сард мазаалайг бүрэн судлахад шаардлагатай багаж, төхөөөрөмжийг гадны орнуудаас оруулж ирэх компанийг тендерээр шалгаруулсан аж. Шаардлагатай багаж, төхөөрөмжийг суурилуулснаар дэлхийд төдийгүй Монголын говьд ховордоод байгаа мазаалайн амьдрал, үржил, хоол тэжээлийн болоод амьдралын хэв маяг гээд бүх талын судалгааг хийх аж.