Алтайн сугас

Мөрөгийнхний овогт багтах Алтайн сугасны төрлүүдийг Монгол орны унаган загас гэнэ. Эдгээр нь баруун Монголын Увс, Хяргас,Хар ус , хар, Дөргөн, Ачит, Толбо, Үүрэг, Тэлмэн зэрэг томоохон нууруудаас гадна Говийн хөндийн Орог, Бөөн цагаан, Таацын цагаан зэрэг нууруудад тархсан байдаг.Алтайн сугасыг давжаа, нуурын,нохой, шар гэхчилэн дөрвөн хэлбэрт ангилдаг. Нохой сугас, шар сугас нь цэнгэг устай Хар ус, Хар, Айраг болон давс хужиртай Увс, Хяргас, Дөргөн зэрэг нууранд зохицон амьдрах чадвартай өвөрмөц загас билээ.Уг загасыг спорт агнуурын чиглэлээр түгээмэл ашигладаг.