Ятуу (Дагуур ятуу)

Lat: Perdix dauurica (Pallas, 1811)

Mon: Дагуур ятуу, Дагуурын ятуу

Rus: Бородатая (Даурская) куропатка

Eng: Daurian Partridge

Монголд ховор шувуунд тооцогдох дагуурын ятуу байдаг бөгөөд газраар үүрээ засч, 8-16 өндөг гаргана. Уулын хээр, хад чулуут толгод, нуга, ойн цоорхой, бут сөөгт элсэн товцог, тариан талбайгаар амьдардаг. Заримдаа 20 гаруй өндөг гаргана. 29-33 сантиметр урттай, 0.2-0.4 килограмм жинтэй. Ятуу нь цагаан ятуу, цэвдгийн цагаан ятуу, дагуурын ятуу гэх мэт хэд хэдэн янз бий. Өчүүхэн дуу чимээг ч андахгүй сонсдог маш сэжигч, соргог шувуу учраас үзэж харсан хүмүүс цөөхөн байдаг.